Селин Дион тоглолтоо хийлээ
2016-5-19

Нэрт дуучин Селин Дион өчигдөр Лас Вегас хотын “Caesar” цэнгэлдэхэд “Мартахгүй” тоглолтоо хийлээ. Энэ оны эхээр дуучны нөхөр Рене Анжелис 73 насандаа таалал төгссөн юм. Дуучин уг хагацлын дараа Лас Вегас дахь тоглолтоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, олны өмнө гараагүй билээ. Селин өчигдрийнхөө тоглолтыг нөхөртөө зориулсан юм. Тэрбээр нөхөртөө зориулсан уран бүтээлүүдээ дуулжээ. Уг тоглолтыг 4000 хүн үзсэн аж.

 

Дуучин фэнүүддээ хандан “Хайртай хүнээ алдах үнэхээр аймшигтай байна. Би одоо хүртэл түүнийгээ явсан гэдэгт итгэхгүй сууна. Хүүхдүүд минь аавыгаа алдсандаа одоо хүртэл шаналж байна. Би өнөөдөр нөхөртөө амласан ёсоороо дахин тайзан дээр гарлаа. Би хүүхдүүдээ хагацлаасаа салаасай хэмээн хүссэн учир дахин дууллаа. Хонгор минь чи сайн биз дээ. Би дахин уйлахгүй. Чамайгаа санасан сэтгэлээ дуугаараа тайлах болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин