Жое Жексон ухаан алдаж, эмнэлэгт хүргэгджээ
2016-05-19

Попын хаан Майкл Жексоны аав 87 настай Жое Жексон өнгөрөгч долоо хоногт Лос Анжелес хотноо оройн зоог барих үедээ ухаан алдсан талаар “TMZ” сайт мэдээлжээ. “Эрүүл мэндийн шалтгааны улмаас Жое эмнэлэгт хэвтэж байгаа” хэмээн түүний охин дуучин Жанет Жексон мэдэгдсэн байна.

 

Жоеийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд энэ амралтын өдөр эмнэлгээс гарах гэнэ. Тэрбээр 1990 оноос чихрийн шижингээр өвчилж, жилдээ 1-2 удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг юм. Жое өнгөрөгч оноос эхлэн Бразилийн Сан Пауло хотноо амьдрах болжээ.

 

Майкл Жексон 2007 онд “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа аавыгаа “муу хүн” гэсэн билээ. Тэрбээр хүүхдүүдээ зооринд хорьж, хөгжим нь дуугарахгүй бол шууд зоддог байсан хэмээн попын хаан ярьсан түүхтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин