”Алдар”-ын ойн нэрэмжит тэмцээн болно

“Алдар” спорт хорооны 70 жилийн ойд зориулсан өсвөр үеийн чөлөөт бөхийн тэмцээн 2016 оны тавдугаар сарын 20-ны өдөр тус спорт хорооны “Шинэ спорт цогцолбор”-т болно.
Жин тус бүрт түрүүлсэн өсвөр бөхчүүдийг энэ оны 7 дугаар сард ОХУ-ын Якут улсад болох “Дети Азии” олон улсын хүүхдийн ҮI наадамд оролцуулах эрхээр урамшуулна. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Х.Чойжилжав ажиллана.
Тэмцээн тавдугара сарын 20-ны баасан гаригийн 10.00 цагт эхэлнэ, Нээлтийн ажиллагаа, “Алдар” спорт хорооны чөлөөт бөхийн 5 үеийнхнийг алдаршуулах ёслол, мод тарих ажиллагаа 15.00 цагт болно. 17.00 цагаас медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол болно.
Тэмцээн хөвгүүдийн 35, 38, 42, 46, 50, 54 ,58, 63, 69, 76, 85 кг, охидын 32, 34, 37, 40, 44, 48, 52, 57, 62, 67 кг-ын жингүүдээр болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ