Хөрсний гулгалтын улмаас 37 хүн амиа алджээ
2016-5-20

 

Шри Ланк улсад гурван өдөр үргэлжилсэн  борооны улмаас үерийн гамшиг нүүрлэж, тус улсын төв хэсэгт оршдог Кегалле дүүргийн гурван тосгон хөрсний нурангид дарагдсан тухай "CNN" агентлаг мэдээллээ.

 

Кегалле дүүрэг нь Шри Ланкийн нийслэл Коломбо хотоос 72 км зайд оршдог юм. Гамшгийн үеэр 150 орчим сураггүй болж, 37 хүн амиа алджээ. Амь үрэгдэгсдийн 18 нь Кегалле дүүрэгт болсон хөрсний нурангид дарагдсан гэнэ. 

 

 

Мөн гамшгийн улмаас 350 орчим мянган хүний орон гэр сүйдсэн байна. Шри Ланкын гамшигтай тэмцэх төвийн аврагчид сураггүй алга болсон иргэдийг хайж буйгаа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.  Гамшигт нэрвэгдсэн гурван тосгоны нэг Сирипура тосгонд цахилгаан тасарч, ундны усны хомсдол үүсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин