Гутлаа загварлаг болгоцгооё
2016-05-20

Америкийн “www.brightside.me” сайт өмсөхөө больсон гутлаа загварлаг, давтагдашгүй болгох аргаас нийтэлжээ.

 

Зөвлөгөө №1

 

 

Өнгөө алдсан сандаалаа гоёмсог харагдуулмаар байна. Сандалынхаа урд хэсэг рүү шүршигчээр шүршиж, өнгийг нь өөрчлөх боломжтой. Хэмнэлттэй бас аюулгүй.

 

 

Зөвлөгөө №2

 

 

Танд эрээн даавуу, цавуу болон цацаг байхад хангалттай. Та эдгээр зүйлсийн тусламжтай өмсөхөө больсон өндөр өсгийтөө өөрчлөх боломжтой. Даавуу дээрээ цавуугаа түрхээд гутал дээрээ наа. Дараа нь цацгаа гутал дээрээ наах хэрэгтэй.

 

 

Зөвлөгөө №3

 

 

Энгийн нэгэн кейтээ өвөрмөц болгомоор байна уу. Тэгвэл танд даашинз зэрэгт ашигладаг төмөр шигтгээнүүд тус болно. Та шигтгээ дээрээ цавуугаа түрхээд кейт дээрээ наахад л хангалттай.

 

 

Зөвлөгөө №4

 

 

Хэрэглэхээ больсон урт ээмгээ гутал дээрээ сайтар наах хэрэгтэй.

 

 

Зөвлөгөө №5

 

 

Гоёлын хувцас дээр ихэвчлэн байдаг пластик гоёлыг та гутал дээрээ наахад гутал тань өвөрмөц бас давтагдашгүй харагдах болно.

 

 

Зөвлөгөө №6

 

 

Цагаан кейтээ хүссэн шүршигчээрээ шүршиж, өнгийг нь өөрчлөх боломжтой.

 

 

Зөвлөгөө №7

 

Энгийн загвартай өндөр өсгийтөө ганцхан гинжний тусламтай тансаг харагдуулах боломж бий.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
mongol bysgyi:
Ix saixan sanaa bolon xeregtei zevelgee baina mash ix bayarlalaa
2016-05-22