ЭМС-ын сайдад С.Ламбааг дэмжив
Нийгмийн бодлого,боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцсэн юм. ЭМС-ын сайдад С.Ламбааг томилохоор Засгийн газар өргөн барьсан билээ. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан нэр дэвшигчид асуулт тавьж, хариулт авав. “Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль гарсантай холбогдуулан эмч нар хальширч эхэлж байна гэж байгаа. Эмч нарын эрсдлийн даатгал талаар хуулийн төсөл боловсруулж байна уу. Удахгүй олимп болох гэж байна. Энэ салбараа зохицуулсан уу” гэсэн асуултыг гишүүн Ц.Оюунгэрэл тавьсан юм. ЭМС-ын сайдад нэр дэвшигч С.Ламбаа Эрүүл мэндийн даатгалын хуулийн төсөл бэлэн болсныг онцолсон. Одоо УИХ-д өргөн барих үлдээд байгаа аж.
Тус байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд ЭМС-ын сайдад С.Ламбааг томилохыг дэмжив.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ