Маргааш уран бүтээлч Д.Баярцэцэгийн “Мод” зураасан зургийн бие даасан үзэсгэлэн нээлтээ хийнэ. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр уран бүтээлч перформанс үзүүлбэр толилуулах юм байна.
Уран бүтээлч Д.Баярцэцэг Дүрслэх урлагийн дунд сургууль болон Бээжин дэх Урлагийн төв академид боловсрол эзэмшсэн. Тэрбээр 2003 оноос хойш уран бүтээлээ туурвиж буй юм.
Тэрбээр өмнө нь 4 удаа бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Тодруулбал
Түүнчлэн Хятадын Бээжин хотын CAFA-д Intertwine Experience, 2014 оны шилдэг бүтээлүүд, БНСУ-ын Даежонд болсон Зүрхнээс зүрхэнд, ОХУ-ын Байкалд болсон Орос-Монгол уран бүтээлчдийн хамтарсан үзсэгэлэн, Францад 2011 онд ЮНЕСКО-гийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулсан, олон улсын орчин үеийн уран бүтээлчдийн холбооны 30 жилийн ойн үзэсгэлэнд бүтээлээ дэлгэж байсан аж.
“Мод” үзэсгэлэнгийн нээлт маргааш 14.00 цагт “976” арт галерейд эхэлнэ.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |