Улаанбаатар
Өнөөдөр Бурхан багшийн их дүйчин өдөр
2016-5-21

 

Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 35 сүүдэртэйдээ төгс гэгээрсэн Бурханы хутгийг олсон, мөнхүү 81 сүүдэртэй гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн гурван их үйл давхцдаг зуны тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр өнөөдөр тохиож байна.

 

Энэ өдрийг Бурханы шашинт Азийн бүх улс орнууд, Европын холбооны зарим улс орнууд мөн Австрали тивд "Будда Весак", "Сакадава", "Будда Пурнима" гэх зэрэг нэрэн дор дэлхий дахинаа өргөн дэлгэр тэмдэглэн заншжээ.

 

Монголчуудын хувьд 1990 оноос хойш "Бурхан Багшийн Их дүйчэн өдөр" нэрэн дор энэрэл нигүүслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, гэгээрэл бясалгалыг чухалчлах, өв соёл, ёс заншлаа өвлүүлэн үлдээх эрхэм зорилготойгоор эв санаа, эрдэм соёлын өдөр болгон 26 дахь жилдээ тэмдэглэж байна.

 

Өнөөдөр  “Эвээр нэгдэж, энэрлээр бүтээе” уриан дор Улаанбаатар төдийгүй бүс хотууд, орон нутаг дахь үндэсний уламжлалт өв, соёлоо хүндэтгэн дээдлэгч байгууллага, иргэд хамтран номын айлдвар, сайн үйлсийн аян зохион байгуулагдана.

 

БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙН БАЯРЫН ХӨТӨЛБӨР

 

Тавдугаар сарын 21-ны Бямба гарагт:

        05:00-06:00 цагт: Сожон өгөх (Гандантэгчэнлин хийд Гунгаачойлин дацанд)

        06:00-06:30 цагт:   Бурхан багшид тахил өргөх (Жанрайсигийн өмнөх талбайд)

        06:30-09:00 цагт:    Ламын чодбын хурал хурах (Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин         дацанд)

        09:00-10:00 цагт:    Ганжуур, данжуур судартай гороо (Гандантэгчэнлин хийд)

        08:00-11:00 цагт:    Гандан тур танилцуулга (Гандантэгчэнлин хийдэд)

        11:00- 12:00 цагт:  “Гэгээн гэрэл флашмоб” (Чингисийн талбайд)

        12:00 -13:00 цагт:   Сүрт жагсаал ( Бурхан багшийн их дүйчэн өдрийн баярт зориулсан сүрт         жагсаал Чингисийн талбайгаас МБШТөв Гандантэгчэнлин хийд хүртэл үргэлжилнэ.)

        13:00-13:30 цагт:  Монгол Улсын Морин хуурын чуулгын  аялгуу эгшиглэнэ, МУГЖ          Г.Хонгорзул. (Гандантэгчэнлин хийдэд)

        13:30-13:40 цагт:   Бурханы шашны ялгуусан туг, Бурхан багшийн ариун ринсрэлийг залах         (Жанрайсигийн талбайн өмнө)

        13:40-13:50 цагт:   Бурхан багшид мандал өргөх

        13:50-14:00 цагт:  Бурхан багшийн их дүйчэн өдрийн буян номын үйл ажиллагааны нээлт         (МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн  их хамба лам, гавж Д.Чойжамц)

        14:00-14:25 цагт:   “Болжмор бодьсадва" ( Гандантэгчэнлин хийд )

        14:25-14:35 цагт:   Хүүхдийн бүжгийн хамтлаг ( Гандантэгчэнлин хийд )

        14:35-15:00 цагт:   Шинэ номын танилцуулга ( Гандантэгчэнлин хийд )

        15:00-15:10 цагт:  Эрүүл мэндийн мөргөл ( Гандантэгчэнлин хийд )

        15:10-15:30 цагт:   Бурханы номын үйл ажиллагаа явуулдаг төвүүдийн танилцуулга

        15:30-16:00 цагт: "Бурхан багшийн намтар цадиг" ( Гандантэгчэнлин хийд )

        16:00-16:20 цагт: Урлагийн үзүүлбэр /"Мөргөлийн түрлэг", "Есдүгээр богдын Магтаал"                 дуучин Д.Ариунбаатар",  "Янжинлхамын дуулал" (Дуучин Т.Дэлгэрмөрөн)

        16:20-16:45 цагт: “Бурханд итгэхийн утга учир ба сүсэг бишрэл”( Гандантэгчэнлин хийд)

        16:45-17:20 цагт: Төвүүдийн танилцуулга

        17:20-17:45 цагт: "Бурханы шашин Монголд"( Гандантэгчэнлин хийд )

        17:45-18:20 цагт: Төвүүдийн танилцуулга

        18:20-18:40 цагт: "Бурхан багшийн дагшин орон" лекц

        18:40-19:00 цагт: Хаалтын үйл ажиллагаа / Жонон хамтлагийн тоглолт/,  Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав зориулга ерөөл, маани хөгжөөнө

Shuud.mn
Сонин хачин
ih murnii eregt tsangaj uhev:
TA SHUTLEGTEI CH BAI UGUI CH BAI DALAI LAMIIN BODI MURIIN ZERGIIN TAILBAR GEED 14 UDRIIN AILDVAR HICHEELIIG BAGTAASAN NOMIIG ZAAVAL UNSHAARAI . TEVCHIH UU STGELEE UURCHLUHUU GDGIIG ZAAVAL UNSHIJ UURIIN BOLGOOROI
2016-05-21
Susegten:
Dagan bayasyaa Um ma ni bad me hum
2016-05-21