Хөгжмийн зохиолч Б.Шарав тоглолтоо хийнэ
2016-05-21

 

 

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хааны одонт хөгжмийн зохиолч, Б.Шарав өөрийн уран бүтээлийн “Тэнгэрийн орон” тоглолтыг толилуулахаар болжээ.

 

Хөгжмийн зохиолчийн тоглолтыг Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй юм байна. Тоглолт нь хөгжмийн зохиолчийн "Аав ээж хоёр минь" тоглолтын шинэ гарсан DVD болон "Сэрсэн тал" цомгийн нээлт бөгөөд  мэргэжлийн дуучин, хөгжимчид оролцохоор  онцлогтой аж.

 

Тоглолтод АЖ А.Долгор, МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Ц.Түвшинтөгс, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУГЖ Ө.Уянга, МУГЖ Э.Амартүвшин, МУСТА Б.Эрдэнэтуяа, МУСТА С.Наран, МУСТА О.Хүрэлбаатар, МУСТА Ч.Энхтайван, МУСТА Н.Анхбаяр, МУСТА Б.Гомбо-Очир, МУСТА Э.Төрмандах зэрэг дуучин оролцох нь ээ. Түүнчлэн  “Voice” , “Увертюра” зэрэг  хамтлаг орох юм байна.

 

“Тэнгэрийн орон” уран бүтээлийн тоглолт  энэ сарын 27-нд 19.00 цагт “Соёлын төв өргөө”-нд болно.

 

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хулхи CD зараад байсан. Гуйвал огно шуу дээ
2016-05-21