Путинийг шүүхэд өгчээ

img

Украины зүүн хязгаарт осолдсон Малайзын “МН17” онгоцны зорчигчдын ар гэрийнхэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг шүүхэд өгсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Ослоор 298 хүн амиа алдсан юм.

 

Зорчигчдын ар гэрийнхэн Путиний тушаалаар Оросын цэргүүд “МН17” онгоцыг устгасан хэмээн мэдэгдэж, Европын Хүний эрхийн шүүхэд гомдол гаргажээ. Нийт 33 хүн Австралийн Сидней хотноо байрлах “LHD Lawyers” хуулийн фирмд шаардлагатай бичиг баримтыг өгсөн байна. Тэд “Путин хохирогч тус бүрт 10 сая австрали доллар өгөх ёстой” гэж мэдэгджээ.

 

Уг асуудлаар Путиний хэвлэлийн төлөөлөгч “МН17” осолтой Орос улс ямар ч холбоогүй” гэж мэдэгдсэн байна.

 

“МН17” онгоцыг “Бук” гэх пуужин харвасан нь мөрдлөгөөр тогтоогдсон билээ. Харин уг пуужинг хэн харвасан нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ukrain gej neg haraal idsen alii aldsan uls baina aa. bid hemleldeed baival ukrainii araas orno shuu. ev negdelee hicheeh mine
2016-05-23
Зочин:
Прошенко хэдэн халтар цаасны төлөө юу ч хийхэл бэлэн хүн хог бгаа юм. Америк ахынхаа заавраар Оросын нэр хүндийг унагахын тулд ийм бохир юм хийсэн гэдэг нь эрүүл ухаантай хүн бүхэнд тодорхой бна. Улс орноо худалдсан хүн шүү дээ.
2016-05-23
zzz:
Ukrainii aluurchid l harvasan shdee, hoorhii malazuudad ukrainuud nogoo gytgedegeeree gytgej hudlaa medeegee oilguulj dee, Orost byh barimt ni satilitiin zuragtaigaa baigaa gargasan shdee. Poroshenkog shyyhed ogoh estoi shdee.
2016-05-22
bitgii huts hujaa mini:
banderchuud byui ukirain sonooson doo. odoo gollanduud tegej yrij bichij bnaa
2016-05-22
Зочин:
Outin bol gemt heregten
2016-05-22
bitgii huts hujaa mini:
banderchuud byui ukirain sonooson doo. odoo gollanduud tegej yrij bichij bnaa