Хотын албан татвараас тэрбумыг төвлөрүүлжээ
2016-05-23

Монгол Улсын Их хурлаас баталсан Нийслэл хотын албан татварын тухай хууль 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Нийслэл хотын албан татварыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, амралтын газар, ресторан,баар гэсэн 4 төрлийн үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас авахаар хуульчилсан юм. Нийслэлийн ИТХ-аас Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг нэг хувь байхаар тогтоосон бөгөөд жилд 13,5 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Нийслэлийн Татварын газрын мэдээгээр энэ оны 5  дугаар сарын 10-ний байдлаар хотын албан татвараас тэрбум 90 сая 804 мянган төгрөгийг төвлөрүүлжээ гэж Нийслэлийн ЗДТГ-аас Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
DDD:
ard tumniig shulj elgeer ni hevtuulchiheed huugee mongoor bulaad l bh yumaa
2016-05-25
БОЛД:
АРД ТҮМНЭЭС ТАТВАР НЭРЭЭР ЛУЙВАРДСАН МӨНГӨӨ ХҮҮХДЭДЭЭ ТЕНДЕР БОЛГОЖ ӨГӨӨД Л, ТЭРИЙГ НЬ ХҮҮ НЬ ОФШОРТ НУУГААД Л
2016-05-25
Зочин:
bolj bna,
2016-05-24
Зочин:
Ард түмнийг шулаад оффшордоод.
2016-05-23