Эва Лонгория хуримаа хийлээ
2016-05-23

 

Холливуудын нэрт жүжигчин Эва Лонгория, Мексикийн тэрбумтан Хосе Антино Бастон нар өчигдөр хуримаа хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хос хуримаа Мексикт байрлах Бастоны харшид хийжээ. Хуримын ёслолд 50 гаруй зочин уригдсаны дотор Дэвид Бекхэм, Викториа Бекхэм, Рики Мартин зэрэг алдартнууд багтсан аж.

 

Викториа сүйт бүсгүйн даашинзыг урласан байна. Тэрбээр сүйт бүсгүйтэй авахуулсан зурагаа инстаграмдаа байршуулаад “Таалагдаж байна уу. Миний бүтээл. Энэ бүсгүй өнөөдөр гүнж шиг үзэсгэлэнтэй харагдаж байна” гэж бичжээ.

 

Хос 2013 оноос болзож эхэлсэн бөгөөд өнгөрөгч нэгдүгээр сард сүй тавьсан билээ.  Тэд хуримын зургаа “People” сэтгүүлд зарсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин