Төрийн банк “БАНКИР-2016” тэмцээний аварга боллоо

Төрийн банкны баг тамирчид “БАНКИР-2016” сагсан бөмбөгийн тэмцээний шилжин явах цомын эзэд боллоо
Монгол улсад банкны тогтолцоо үүсч, хөгжсөний 92 жилийн ойн нэрэмжит банк хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах “БАНКИР-2016” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд спортын төв ордонд амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.
Тус тэмцээнд 13 банкны баг тамирчид оролцсноос
Эмэгтэй
- Алтан медалийг Төрийн банк,
- Мөнгөн медалийг Чингис хаан банк,
- Хүрэл медалийг Худалдаа хөгжлийн банк
Эрэгтэй
- Алтан медалийг Монголбанк
- Мөнгөн медалийг Голомт банк
- Хүрэл медалийг Улаанбаатар хотын банк, шагналт 4 дүгээр байрыг Төрийн банкны баг тамирчид эзэллээ.
“БАНКИР-2016” тэмцээний шилжих цомын эздээр эмэгтэй Алтан медаль, эрэгтэй шагналт 4 дүгээр байр эзэлсэн амжилтаар Төрийн банкны баг шалгарч, шилжин явах цомын эзэд боллоо.
“БАНКИР-2016” сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай оролцсон нийт баг таирчиддаа баяр хүргэж, амжилт хүсье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ