Бүх оддын тоглолт маргааш болно
2016-05-23

 

Монгол Улсын 21 аймгийн Үндэсний лиг/2016 тэмцээний "БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ" Мягмар гарагт 18.00 цагт Спортын төв ордонд болно.

 

Аймаг аймгийн шилдэг сагсан бөмбөгчид Бүх Оддын тоглолтонд шалгаран оролцох бол үзэгчдийг баясгах Холын зайн шидэлтийн тэмцээн, Багийн тэмцээн, Монгол шилдэг Данкеруудын дунд Слэйм Данкын тэмцээн болно.

 

Мөн үзэгчдийг баясгах бас нэгэн тоглолт болох нь Үндэсний лигт аймгаа төлөөлөн оролцож буй Урлаг, Спортын алдартнуудын дунд "ХОЛИМОГ ОДД"-ын тоглолт мөн зохин байгуулагдана.

 

Мөн Мягмар гарагт Үндэсний лигийн плэйоффын тоглолтууд явагдах ба тасалбарын үнэ 10,000₮ ба энэхүү тасалбараар плэйоффын тоглолтууд Бүх Оддын тоглолт, Холимог Оддын тоглолтын үзэх боломжтой.

 

Тоглолтоос орох бүх орлогыг "MNBA CARE-Бид Нэг бүл" сайн үйлсийн төслийн хүрээнд Спортын мастер, сэтгүүлч Б. Батхишигийн эмчилгээний зардалд хандивлана.

 

Үндэсний Супер лигийн шилдэг төрөлх аймгийнхаа өмсгөлтэй сагсан бөмбөгийн талбайд...

 

 

Тэргүүн хэсгийн багийн бүрэлдэхүүн:

Дасгалжуулагч:

  • ОУХМ Д. Гүржав /Дархан-Уул/
  • А. Алтан-Очир /Сүхбаатар/
  • н.Ариунболд /Архангай/

 

Тэргүүн хэсгийн Бүх Одод тоглогчид: /Багийнхаа талбайн эзэн багийн цайвар өнгийн хувцасыг өмсөнө/

  1. Т. Санчир /Хөвсгөл аймаг/
  2. Б. Батзолбоо /Сүхбаатар аймаг/
  3. Э. Дөлгөөн /Сүхбаатар аймаг/
  4. С. Эрдэнэдалай /Сүхбаатар аймаг/
  5. Э. Цэвэлдорж /Архангай/
  6.  Г. Баттөр /Архангай/
  7. Э. Дорж-Арилд /Архангай/
  8. Ц. Мэргэн /Архангай/
  9. А. Тэмүүжин /Дархан/
  10. О. Нямбаяр /Дархан/
  11. Г. Билгүүн /Дархан/
  12. Э. Энхтайван /Хөвсгөл/
  13. М. Отгонмөнх /Хөвсгөл/
  14. М. Дорждагва /Орхон/
  15. О. Очирбат /Орхон/
  16.  Болдбаатар /Увс/
  17. П.Болортулга /Увс/
  18. Д. Дэлгэрням /Төв/
  19. Б. Мөнхболд /Өмнөговь/

Дэд хэсгийн багийн бүрэлдэхүүн: /Багийнхаа зочин багийн бараан өнгийн хувцасыг өмсөнө/

Дасгалжуулагч:

  • МУГД Ц. Цэвэрбал /Ховд/
  • Г. Жаргалан /Сэлэнгэ/
  • Б. Дожоодорж /Хэнтий/

 

Дэд хэсгийн Бүх Одод Тоглогчид:

  1. Б. Билгүүн /Ховд/
  2. Б. Мөнхтүвшин /Ховд/
  3. А. Бямбадорж /Ховд/
  4. С. Өрнүүнбилэг /Дорноговь/
  5. Н. Золжаргал /Дорноговь/
  6. Б. Батжавхлан /Дорноговь/
  7. О. Сэргэлэн /Хэнтий/
  8. С. Батбямба /Сэлэнгэ/
  9. Н. Улаанхүү /Сэлэнгэ/
  10. Б. Мөнхбат /Баянхонгор/
  11. Б. Нэмэхбаяр /Баянхонгор/
  12. Ч. Хүрэлбаатар /Завхан/
  13. Г. Цэнгүүнбаяр /Завхан/
  14. А. Гансүх /Завхан/
  15. Г. Нямдорж /Өвөрхангай/
  16. Э. Цэрэнбаатар /Өвөрхангай/
  17. О.Энхбаатар /Ховд/
  18. Э. Эрдэнэцогт /Хэнтий/
  19. О. Тэлмэн /Өвөрхангай/
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
яасан мундаг юмбээ
2016-05-23