Дэлхийн сүүний өдрийг тэмдэглэнэ
2016-05-23

Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлөөс санаачлан Дэлхийн сүүний өдрийг Монгол улсад анх удаагаа "Эх орны сүү - эрүүл хүнс, амьдралын баталгаа" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.


Тус ёслолын ажиллагаа 6 дугаар сарын 1-ний өдөр Чингисийн талбайд болох юм. Дэлхий нийтээрээ уг өдрийг 16 дахь удаагаа, харин манай улс анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. 


ХХААЯ, НҮБ-ын ХХААБ-аас сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээнд олон нийтийн анхаарлыг хандуулах, сүүний салбарын хөгжлийг дэмжих, сүүний салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор сүүний өдрийг зохион байгуулж байна.


"Эх орны сүү - эрүүл хүнс, амьдралын баталгаа" уриатай энэ удаагийн арга хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Сүү” ХК, “АПУ” ХК, “ТЕСО-Милко” ХХК, “Витафит инвест” ХХК, “Монфрэш сүү” ХХК, "Сүүтэй Монгол" ТББ зэрэг компаниуд оролцох юм.

Shuud.mn
Сонин хачин