Галын улмаас 17 хүүхэд амиа алджээ
2016-05-23

Тайландын Чинанг Рай мужид байрлах дотуур байранд гал гарсаны улмаас 17 хүүхэд амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Амиа алдагсад 13-15 насных гэнэ. Гал өчигдөр 23.00 цагийн орчимд гарчээ. Онцгой байдлын аврагч “Гал шөнийн цагаар гарсан учир олон хүн амиа алдлаа. Галын өрөөнөөс эхэлж гал гарсан” гэж ярьсан байна.

 

Хоёр давхар энэхүү байранд 38 охин амьдардаг аж. Таван охин түлэгдсэн учир яаралтай эмнэлгийн тусламж үзүүлжээ.  “Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна. Энэхүү хэргийг шалгаж байна” хэмээн Чинанг Рай мужийн Цагдаагийн дарга Прауд Сингсай хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин