Олон улсын цуурчид чуулна
2016-05-23

 

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яам, “Соёльш өвийн төв”, “Хүннү цуурчдын холбоо” ТББ хамтарч, олон улсын цуурын наадам, симпозиумыг зохион байгуулахаар болжээ. Тус наадам ирэх сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

 

Тус наадмыг “Монгол цуур” хөтөлбөрийн хүрээнд тус хөгжмийн уламжлалыг хадгалж, судалж, хойч үедээ өвлүүлэн, цуурчдыг дэмжих зорилгоор зохион байгуулж буй юм байна. Наадамд ӨМӨЗО, Буриад, Халимаг, Тува, Казахстан зэрэг 10 орчим орны судлаач, цуурчид оролцох аж.

 

Энэ үеэр судлаачид цуур ба цууртай төстэй хөгжмүүдийн үүсэл хувьсал, соёл уламжлал, урын сан, урлах технологи, тоглох арга барил, хөгжимчдийн ур чадварын талаар илтгэл тавьж, хэлэлцэнэ.  Мөн түүнчлэн олон улсын цуурчид “Цуурын эгшиг” хамтарсан тоглолт толилуулах юм. Наадмын үеэр баримтат кино хийх аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин