АТГ-ын дарга хэнд ашигтай хэний хүн байх вэ гэдэг дээр “бүлэг хүн” маргаад байна гэв үү?
2016-05-23

Ерөнхийлөгч энэ сарын 4-нд ЦЕГ-ын Мэдээллийн технологийн төвийн дарга, хурандаа Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилуулахаар УИХ-д санал болгосон. Уг нь УИХ-ын дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар дээрх саналыг холбогдох байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлтээ гаргах ёстой. Дараа нь нэгдсэн чуулганаар илээр санал хураалт явуулж, томилох эсэхийг шийдвэрлэдэг хуультай ажээ.

 

Гэсэн ч АТГ-ыг даргатай болгох асуудлыг хэлэлцэхгүй байсаар өнөөдөр 20 дахь хоногтойгоо золгож байна. Энэ байдалд зарим эх сурвалжууд ямар дүгнэлт хийж буйгаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлж эхлээд байна. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “...Хуульд заасан хугацаа дууссан. УИХ дээр яагаад хэлэлцэхгүй байгаа гэдэгт эргэлзээ, хардалт байна. Гэхдээ энэ нь бодитой баримттай эсэхийг мэдэхгүй. Ямартай ч АТГ-ын даргыг томилох нь хэнд ашигтай, хэний  хүн байх вэ гэдэг дээр тодорхой бүлэг хэсэг хүмүүсийн хооронд маргаан байгаа учраас хэлэлцэгдэхгүй байна уу гэж харж байгаа” гэж мэдэгдсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хорооны даргад “АТГ-ын даргын томилгоог Хууль зүйн байнгын хороогоор хэзээ хэлэлцэх вэ. Байнгын хороо хууль зөрчөөд удаж байна. Танай бүлгийн завсарлагын хугацаа ч дууссан. Гэтэл яагаад одоо болтол хэлэлцэхгүй байна вэ” гэсэн асуултыг тавьсан. Хариуд нь Байнгын хорооны дарга Д.Ганбат “...Өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын даргын асуудлыг хэлэлцэхгүй. Байнгын хороо хууль зөрчөөгүй” гэсэн юм. Хамгийн сүүлд өчигдөр Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр энэ талаар “...Ерөнхийлөгчийн албан бичгийг хүлээн авсаны дараа УИХ-аас АТГ-т ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь хянуулахаар хүргүүлсэн юм билээ. Харин АТГ-ын зүгээс нэр дэвшигчийн материалыг хянаж үзээд уг албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй байна гэсэн хариуг УИХ-д хуулийн хугацаанд нь багтаан өгсөн байдаг. Тэгэхээр АТГ-ын даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэхэд хууль зүйн хувьд харшлах ямар нэгэн шалтгаан байхгүй. Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын даргад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг УИХ-д 2016 оны тавдугаар сарын 4-ний өдөр хүргүүлсэн. Түүнээс хойш 20-иод хоног өнгөрсөн байна” гэсэн тайлбарыг хийлээ. Эндээс үзвэл АТГ-ын даргыг томилох эсэх асуудлыг хэлэлцэх нь УИХ дээр саатаад байгаа. Тэр байтугай хуулийн хугацаа нь өнгөрөөд 20 хонож байгаа. Нөгөө талаар МАН-ын бүлгийн даргын мэдээлэл хийгээд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний хэлж байгаагаар АТГ-ын шинэ дарга хэд ашигтай, хэний хүн байх вэ гэдэг дээр “талууд” зөрчилдөөд байгаа нь үнэний ортой байж мэдэх нь.

 

Б.ОЧИР

Эх сурвалж: www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
Пүрэв:
МАНАН-ын аль намынхан өөрийн хүнээ тавьж чадна тэдний хувьд ашигтай болох байх. Эсрэн талынхаа оффшор данстанууд рууга онилсон тэдний хувьд сар гарны хугацаанд сонгуулийн шоугаа хийж өөрсдийн авилгалын мөрийг баллахад таарах хугацаа.
2016-05-23
Пүрэв:
МАНАН-ын аль намынхан өөрийн хүнээ тавьж чадна тэдний хувьд ашигтай болох байх. Эсрэн талынхаа оффшор данстанууд рууга онилсон тэдний хувьд сар гарны хугацаанд сонгуулийн шоугаа хийж өөрсдийн авилгалын мөрийг баллахад таарах хугацаа.
2016-05-23
Пүрэв:
МАНАН-ын аль намынхан өөрийн хүнээ тавьж чадна тэдний хувьд ашигтай болох байх. Эсрэн талынхаа оффшор данстанууд рууга онилсон тэдний хувьд сар гарны хугацаанд сонгуулийн шоугаа хийж өөрсдийн авилгалын мөрийг баллахад таарах хугацаа.
2016-05-23
Пүрэв:
Аль намынхан өөрийн хүнээ тавьж чадна тэдний хувьд ашигтай болох байх. Эсрэн талынхаа оффшор данстанууд рууга онилсон тэдний хувьд сар гарны хугацаанд сонгуулийн шоугаа хийж өөрсдийн авилгалын мөрийг баллахад таарах хугацаа.
2016-05-23