Вьетнамын эсрэг хоригоо цуцаллаа
2016-05-24

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Вьетнамын эсрэг зэвсгийн хоригийг бүрэн цуцалсан талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас иш татан "AFP" агентлаг мэдээллээ. 

 

Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг "Энэхүү хориг цуцлагдсанаар хоёр улсын харилцаа эргээд хэвийн боллоо" гэж хэлжээ.  АНУ нь 1986 онд,  1990 онд НҮБ тус улсын эсрэг зэвсгийн хориг тавьсан юм. 

 

Обама хэвлэлийнхэнд Гурван өдөр үргэлжлэх энэхүү айлчлалаар АНУ болон Вьетнамын хамтын ажиллагааг сайжруулах туйлын сонирхолтой байна. Бид хэтэрхий удаан хугацаанд дайсагнасан харилцаатай байлаа" гэж мэдэгджээ. 

 

 Обама 2014 оны хоёрдугаар сард Вьетнамын эсрэг зэвсгийн хоригийг хэсэгчлэн цуцалсан билээ. Энэхүү шийдвэрийн дараа БНХАУ-ын удирдлагууд Цагаан ордонг буруутгасан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЗӨВ ХӨӨ ЭНЭ АРД ТҮМЭН БОЛ ХЯТАДЫН ЭСРЭГ ТУЛАХ ДАЙЧИН ХҮЧ МӨН
2016-05-24