Хууль бусаар хөрөнгөжсөн хэргээр шалгаж эхэллээ

Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Р.Ононг АТГ-аас шалгаж эхэлжээ. Түүнийг нийтийн алба хаших үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Р.Ононг дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн 2701 дүгээр зүйлийн 2701.2-т зааснаар яллагдагчаар татжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ