Давсны тусламжтай гоо сайхнаа аврах арга
2016-05-24

Америкийн “www.wikihow.com” сайт давсны ач тусын талаар нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Таны алга хатуурч, өнгөө алдаад байвал давс хэрэглэхийг зөвлөж байна. Нэг халбага давсыг алга дээрээ тавиад сайтар үрэх хэрэгтэй. Дараа нь гараа бүлээн усаар угаагаад гарын тос нимгэн түрхээрэй. Ганцхан угаалтаар алга тань зөөлөрч, өнгөлөг болно.

 

Алхам №2

 

 

100 грамм усанд нэг халбага давс хийгээд шүршигчтэй саванд хий. Дараа нь үс рүүгээ сайтар цацаад хагас цагийн дараа угаа. Энэ арга үс ургалтад сайнаар нөлөөлдөг байна.

 

Алхам №3

 

 

Өглөө бүр бага зэргийн давстай усаар амаа зайлж сураарай. Энэ арга шүд өвдөх, буйлнаас цус гарах, амны эвгүй үнэрийг дардаг байна.

 

Алхам №4

 

 

Таны хоолой өвдөж байвал бага зэргийн давстай бүлээн усаар хоолойгоо зайлаад асгаарай.

 

Алхам №5

 

 

Шүдний оо дээрээ бага зэргийн давс түрхээд шүдээ угаахад шүд цагаардаг байна.

 

Алхам №6

 

 

Давс сорвийг гайхалтай арилгадаг. Давс дээрээ бага зэргийн ус дусаагаад сорвитой хэсгээ сайтар үр. Хэдхэн өдрийн дараа үр дүнгийг нь харах болно.

 

Алхам №7

 

 

Давс мөн үрчлээ арилгадаг. Үрчлээ хамгийн тогтдог хүзүүгээ давсаар сайтар үрвэл үрчлээ арилдаг аж.

 

Алхам №8

 

 

Таны үс хагтаад байвал давсаар массаж хийгээрэй. Хуйх дээрээ бага зэргийн давс тавиад, дараа нь массаж хий. 10 минутын дараа үсээ бүлээн усаар угаа. Ганцхан угаалтаар таны үс хагтахаа болино.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Hi:
Davsaa her hemjeetei holij heregleh yum Bol. Unen nertei commentnii ezen egcheesee asuugaad bicheed uguuch please
2016-05-30
зочин.:
Хөөх давсаар нүүрээ угаахаар хуурайшдаггүй юм уу
2016-05-27
үнэн:
Давсаар нүүрээ арчих үнэхээр сайн, үрчлээ үүсэхгүй, миний танил 1 эгч 52 той, байнга давсаар угаана, арична, шүршинэ, байгадаа 15 насаар залуу харагддаг, гэрэлтээд л байна, давс үрчлээ нэмдэггүй, арилгадаг юм байна лээ, хэрэглээд үзээрэй бүсгүйчүүдээ
2016-05-24