Эхийгээ хөнөөсөн охинд 18 жилийн ял оноолоо
2016-05-24

Иргэн Б нь өнгөрсөн оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ төрсөн эх 54 настай А-г хайчаар 45 удаа хатган, онц харгис хэрцгий аргаар алсан хэрэгт Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн билээ. 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, Б-г онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Жил нь бага байна.Эхийгээ хайрлаагүй хүн энэ нийгэмд өөр юуг хайрлана гэж.
2019-01-13
Irgen:
Buh nasaar ni horih heregtei.ehiigee alsan aluurchnaar mongol uls dutahgui.buzar em henii huchind hun bolsnoo meddeggui hunii orontsog.
2018-11-27
irgen:
yahaaraa emegtei hyn iim buzar um hiij bainaa, shorondoo yhvel taarna,,,garch ireed bas l neg ertei suuna ,,,hyyhed garch gai bolno , yrgeljleed hyn tamalna daa
2018-10-05
Махёмл:
Иймэрхүү хэргүүдийг дор нь шийдэхиймаа тэ Махбал мэтийн хэргийг шийдэхийг харж байя
2018-10-04
зочин:
Там там гэвч там хаанаас байх вэ. тамтаггүй явбал там чинь тэр гэж Дулдуйтын Равжаа агсны хэлсэн үг бий. Хоромын төдийд цаазалснаас өөрийнх нь үйлийг биеэр эдлүүлэх нь зүй. Энэ бол жинхэнэ шийтгэл.
2016-05-25
Зочин:
Iim medee tabiad baigaa in yamar ach holbogdoltoi um be
2016-05-24
00:
Eejiigee 45 udaa hatgaj alcan ohind yagaad 18 han jiliin yl ugch baina aa. Odoo tegeed hyn alaad baij boloh nee TS.Elbegdorj erunhiilugch uu
2016-05-24