УИХ-ын чуулганыг түр завсарлуулах тухай захирамж гаргалаа
2016-05-24

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын чуулганыг түр завсарлуулах тухай 62 тоот захирамжийг 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдөр гаргалаа.

 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 29 дүгээр зүйлийн 29.14 дэх хэсэг, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан Улсын Их Хурлын чуулганыг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл түр завсарлуулахаар уг захирамжид дурдсан байна.

 

Энэ захирамжийг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцэх хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Улс орныг 4 жил гацаасан vмхий хорлонтой зика долоон уулын цаагуур далд орж vз
2016-05-25
зочин:
Сонгууль болох уу?Арай ҮХЦ сонгуулийн хуулийг хүчингүй болгох гээд бна уу?6 сарын 23-нд хөдөө аймгуудад нэр дэвшиж сурталчилгаагаа хийж яваа гишүүд ирж чуулгандаа суух уу?10-р сард сонгууль болох уу? Нэг л сонин шийдвэр гараад явчихлаа.АН-н дарга ч лут даа лут.
2016-05-25
Haraad baigaarai:
Harah tsarainii manj, hujaagiin erliiz sda
2016-05-24