Кёкүшүзан Д.Батбаяр мэдээлэл хийнэ
2016-05-25

09.00 цагт: Гаалийн хяналтын бүсээр нэвтэрч буй бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд тавих хяналт, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор "Гүний гааль-мэргэжлийн хяналт" сэдэвт хэлэлцүүлэг Улаанбаатар хотын гаалийн хурлын танхимд болно. Утас: 99903904


09.30 цагт: "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" төслийн нээлт "Чингис" зочид буудалд болно. Утас: 91915340, 99086563


09.30 цагт: "Эрсдэлгүй ажлын байр-Осолгүй хамт" олон сэдэвт сургалт "Бишрэлт" ХХК-ийн сургалтын танхимд зохион байгуулагдана. Утас 91887887, 96069607


10.00 цагт:  "TOPCIT" олон улсын шалгалтын төвийн нээлт Мэдээллийн технологийн Шинжлэх Ухааны Паркийн 302 тоот танхимд нээлтээ хийж, албан ёсны шалгалт зохион байгуулах эрхээ гардан авах гэж байна. Утас: 99107647, 99990510


10.00 цагт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хорих ангийн Нэгдсэн шинэ эмнэлгийн нээлтийн ажиллагаа болно.  Утас: 96561646


10.00 цагт: "Шинэ үе-шинэ өнгө төрх, Монголын улс төрийн үнэт зүйлс" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг "Puma Imperial" Зочид буудлын хурлын танхимд болно.


10.00 цагт: "Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд шинээр хэрэгжих төслүүд, аялал жуулчлал, соёл урлагийн арга хэмжээнүүдийг танилцуулах, захиалга авах зэрэг үйл ажиллагааг багтаасан бизнес уулзалт Улаанбаатар чуулгын байранд эхэлнэ. Утас 99838674, 88781218


10.00 цагт:   Музей, соёлын байгууллагын ажилтнуудад зорулсан "Соёлын бүтээлч үйлдвэрлэл-музейд" сургалт БСШУЯ-нд эхэлнэ. Утас: 98119897


10.00 цагт: "Төгсөгч-2016" хөдөлмөрийн яармаг Монголын Залуучуудын Холбооны "Залуус" танхимд болно.  Утас: 88020633, 94321814


10.00 цагт: Барилгын салбарт ажиллаж, аж ахуйн нэгж байгууллага удирдан, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, олон олон ажлын байрыг бий болгож буй салбарын удирдлага та бүхэнд зориулсан “Барилгын салбарын зах зээлийн судалгаа, цаашдын чиг хандлага” сэдэвт удирдах ажилтнуудын уулзалт семинар МҮХАҮТ-д болно.


10.30 цагт: Замын-Үүдэд Спортын цогцолбор, Нэгдсэн эмнэлэг барих тендерийг Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг хэрхэн будилаантуулсан болон тус барилгууд одоо болтол баригдаагүй байгаа талаар сэтгүүлч Л.Пүрэвням "Монгол Ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.00 цагт: Монголын Социал Демократ намаас нийслэлийн Сонгуулийн хорооны хууль зөрчсөн асуудлаар "Монгол Ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зурлалаа.


11.00 цагт: Мишээл экспо төв дэх "Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 70110502, 70120502, 70130502, 70140502


11.00 цагт: НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, БОНХЯ, Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төсөл, “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төсөл, Хэвлэлийн Хүрээлэн хамтран “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийн хүрээнд байгалийн нөөцийн менежмент, тусгай хамгаалалттай нутгийн зэрлэг амьтдын судалгаа болон хамгаалал, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах талаар сургалт зохион байгуулна. Сургалт Хэвлэлийн Хүрээлэнд болно. Утас: 99186068


11.30 цагт: ИЗНН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшигч Б.Баттулга нийслэлийн Сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийг эсэргүүцэж ХЭҮК-д гомдол гаргах, улс төрийн өлсгөлөн зарлах талаараа "Монгол Ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: Соёл урлагийн салбарын оны шилдэг уран бүтээл шалгаруулах "Мөнгөн мод-2015" ёслолын арга хэмжээ УДЭТ-т болно. Утас: 98119897


12.00 цагт: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 21 аймгийн салбар зөвлөл болон нийслэл хотод нэгэн зэрэг иргэдэд өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх “Иргэддээ-Тусалъя” өдөрлөгийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал "Монгол Ньюс" Мэдээллийн төвд болно. Утас: 70126862


 

12.00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Кёкүшүзан Д.Батбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.


12.30 цагт: Дарханы МАН-ын хорооноос цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.30 цагт: “Хүүхдийг бүүвэйн дуугаар өсгөж, эхийн сүүгээр хооллоцгооё” сэдвээр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төв, дуучин Б.Номин-Эрдэнэ нар хамтран "Монгол Ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


15.00 цагт: Баянзүрх дүүргийн Хөдөлмөрч гэр бүлийг тодруулах, тэднийг урамшуулах, олон нийтэд сурталчлах зорилготой "Хөдөлмөрч гэр бүл" өдөрлөг Амгалан дахь "Жанжин" клубт болно.


16.00 цагт: Сонгинохайрхан дүүргийн 125-р цэцэрлэгт багш сурагчдын хичээлийн жилийн тайлан тоглолт болно.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Erguu batbayar tsalingaa offshore-s avdag bsan gsen, udahgui japanuud tuund eruugiin hereg uusgeh baih, erguu mal Ard tumniig teneg gej bodood bn uu
2016-05-25