Улаанбурхны вакцинжуулалтын хугацааг сунгалаа

img

Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт энэ сарын 12-наас улс даяар эхэлсэн. 18-30 насны 600 мянган залуусыг хамруулах зорилготой нэмэлт дархлаажуулалтын хугацаа өнөөдөр дуусгавар болох ёстой. Гэсэн ч залуусын хамрагдалт хангалтгүй байгаа учраас нэмэлт дархлаажуулалтын хугацааг энэ сарын 31-ний өдөр хүртэл сунгасан байна. Өчигдрийн байдлаар нэмэлт дархлаажуулалт 74.7 хувьтай байна. 

 

Улаанбурхан, улаанууд өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаа тогтоох энэ вакцинжуулалтад залуус хамрагдах үүрэгтэй. Харин энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд торгох хуулийн заалттай юм. 

 

 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Вакцин бол хор!
2016-05-25