Инженерийн шугам сүлжээний санхүүжилтийг шийдлээ
2016-05-25 11:03

 
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Орон сууцны хороолол доторх инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлын үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх тухай” А/409 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх Орон сууцны хороолол доторх инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлын үлдэгдэл санхүүжилтийн жагсаалтыг батлав.

Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
 
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2016 ОНД САНХҮҮЖҮҮЛЭХ
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДОТОРХ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ
СҮЛЖЭЭНИЙ ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛЫН ҮЛДЭГДЭЛ
 САНХҮҮЖИЛТИЙН ЖАГСААЛТ
 
                                                                                                                      /сая төг/
Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг 2016 оны үлдэгдэл санхүүжилт
1 1 дүгээр хорооллын УДДТөв 1-ээс 1 дүгээр байрны оруулга хүртэлх дулаан, хэрэгцээний усны шугам шинээр солих ажил /СХД, 12 дугаар хороо/ 2016 260,8 80,8
2 Бага тойруу, “Зүүн Сэлбэ” ОНӨААТҮГ-ын  УДДТ-8-ын гадна халуун, хүйтэн усны шугам солих, халуун усны эргэлтийн шугам шинээр татах ажил /СБД, 6 дугаар хороо/ 2016 169,6 84,6
3 13 дугаар хорооллын “Их алтан тэвш” ОНӨААТҮГ-ын 10 дугаар байрны гадна дулаан, хэрэгцээний халуун, хүйтэн усны  шугам солих ажил /БЗД, 18 дугаар хороо/ 2016 104,9 52,5
4 13 дугаар хорооллын “Их алтан тэвш” ОНӨААТҮГ-ын 13 дугаар байрны гадна дулаан, хэрэгцээний халуун, хүйтэн усны шугам солих ажил /БЗД, 18 дугаар хороо/ 2016 111,9 55,9
5 3 дугаар хороолол “Шинэ хороолол өргөө” ОНӨААТҮГ-ын  18 дугаар байраас 20 дугаар байрны төгсгөл хүртэлх хэрэгцээний халуун, хүйтэн усны шугам сүлжээг шинэчлэн солих ажил /БГД, 14 дүгээр хороо/ 2016 180,6 50,6
6 4 дүгээр хороолол, “Хүрээ дэнж өргөө” ОНӨААТҮГ-ын  93 дугаар сургуулийн худгаас 97 дугаар цэцэрлэгийн худаг хүртэлх халаалт, халуун, хүйтэн  усны  шугам шинэчлэн солих ажил /БГД, 7 дугаар хороо/ 2016 182,1 91,1
7 3 дугаар хороолол “Баруун их Нарлаг Өргөө” ОНӨААТҮГ-ын  28 дугаар байрнаас 29, 30 дугаар байрууд  хүртэлх  гадна халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн усны  шугам шинэчлэн солих ажил /БГД, 15 дугаар хороо/ 2016 111,3 55,7
  ДҮН   1121,2 471,2
Shuud.mn
Сонин хачин