МАН-ын нэр дэвшигчдийг бүртгэлээс хасчээ

МАН-ын Сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сонгуулийн хуулийн дагуу аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийн хүмүүсийг нэр дэвшигчээр бүртгэн шийдвэр гаргах ёстой. Гэтэл зарим аймгуудын сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийг санаатайгаар буруу хэрэглэж, асуудлыг улстөржүүлж, төрийн сонгуулийг зохион байгуулах, төрийн ажлыг мушгин гуйвуулж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасаар байна. Тухайлбал, Дархан-Уул аймагт МАН-аас нэр дэвшихээр бүртгүүлсэн 6 нэр дэвшигчийг бүртгэсэн хэрнээ ажлын тайлангын сэтгүүлийг тараасан гэсэн шалтгаанаар нэрийг нь буцаан татсан байна. Мөн Увс аймгийн ИТХ-д МАН-аас нэр дэвшсэн 7 нэр дэвшигчийг, Увс аймгийн ИТХ-д нэр дэвшсэн 3 нэр дэвшигчийг, Говь-Алтай аймгийн ИТХ-д нэр дэвшсэн 3 нэр дэвшигчийг холбогдох орон нутгийн сонгуулийн хороо “бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн” гэдэг шалтгаанаар нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хууль бусаар хассан. Иймээс МАН-ын зүгээс СЕХ-нд энэ асуудлаар шаардлагаж хүргүүлж, улмаар сонгуулийн байгууллага зохион байгуулалттайгаар нэг намын нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хууль бусаар хасахуулж байгаа талаар асуулга тавина хэмээлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ