Цагдаа нар Туул голыг цэвэрлэнэ

Цагдаагийн байгууллагын 95 жил, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 90 жил, замын цагдаагийн байгууллагын 80 жилийн ойг угтаж олон арга хэмжээг зохион байгуулж буй. Цагдаагийн албан хаагчдын ур чадвар, бие бялдрыг шалгасан тэмцээн уралдаанаас гадна нийгэм рүү чиглэсэн арга хэмжээг ч хэрэгжүүлж байна.
Замын цагдаагийнхан ойгоо угтаж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 80 мод тарьсан. Тэгвэл Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа хэлтэс, төвийн албан хаагчид Туул голын ай савыг цэвэрлэхээр болжээ. Албан хаагчид энэ сарын 27-нд "Цэвэр агаар- Цэнгэг ус" урианд дор нэгдэж, Туул голыг цэвэрлэх юм байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ