Талибан шинэ тэргүүнтэй болжээ
2016-05-26

Алан хядах “Талибан” бүлэглэл шинэ тэргүүнтэй болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус бүлэглэлийг 47 настай Муллах Хайбатуллах Акунзада удирдахаар болсон хэмээн Пентагоны хэвлэлийн албанаас мэдээлжээ.

 

Хэд хоногийн өмнө “Талибан” бүлэглэлийн удирдагчид чуулж, шинэ тэргүүнээ сонгосон хэмээн Афганистаны Тагнуулын байгууллагийн мэдээллээс иш татан “AFP” агентлаг дамжууллаа. Шинэ тэргүүн “Цусан өшөө авах болно” хэмээн мэдэгдсэн байна.

 

Өнгөрөгч амралтын өдөр америкчууд “Талибан” бүлэглэлийн тэргүүн Мулла Ахтар Мансурыг устгасан юм. Мансур жолоочийн хамтаар Пакистаны Кандахар тосгоноос хөдлөх үед америкчууд агаараас цохилт өгч устгасан байна. Тэрээр 2011 оноос хойш тус бүлэглэлийг тэргүүлж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин