Нийслэлийн Сонгуулийн хороог шүүхэд өгнө
2016-05-26

09.00 цагт: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн 1-р хэлтэстэй хамтарсан Нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээг тус дүүргийн ЗДТГ-ын урд талбайд зохион байгуулна. Энэ үеэр дүүргийн прокурор Д.Отгонбаяр тус дүүргийн нутаг дэвсгэр дээр гарсан олны анхаарал татсан зарим хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 94949458, 95958677


09.00 цагт: "Туушин" Зочид буудлын "Сүлд" танхимд “Хэрэглээний статистик: Сургалт, судалгаа ба бизнесийн инноваци” олон улсын хурал болно.


09.30 цагт: Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурал Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд болно. Тус хурлаар Мэдээлэл, харилцаа холбоо, Эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, Уул уурхай, ашигт малтмалын, Газрын тос, Байгалийн хийн, Төмөр зам, Автозамын, Тохирлын үнэлгээний стандартчиллын техникийн хороодын нийт 74 асуудал хэлэлцэнэ. Утас 99650498


10.00 цагт: “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд “Торгоны замын аялал жуулчлал” төслийн нэгжээс аялал жуулчлалын тур оператор байгууллагууд болон салбарынханд зориулан төслийн удирдагч, доктор Д.Гансүх /Ph.D/ “Торгоны замын аялал жуулчлал ба Монгол улс” сэдвээр илтгэл тавина. Утас: 76113366, 88113679


10.00 цагт: Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан төр засгийн амралт үйлчилгээний "Элит" төвд болно. Утас: 9707701, 96630349, 88118085


11.00 цагт: Үндсэн хуулийн цэц үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргаж гадаадад ажиллаж амьдарч сурч байгаа монголчуудыг 2016 оны улсын их хурлын сонгуулийг өгөх боломжгүй шийдвэр гаргасны эсэргүүцэж гадаадад төгсөгчид "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.00 цагт: НЗДТГ, Нийслэлийн биеийн тамир, спортын газраас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах “Улаанбаатар марафон-2016” олон улсын гүйлтийн арга хэмжээний талаар "Монгол Ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.30 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Нийслэлийн сонгуулийн хороог шүүхэд өгөх асуудлаар Монголын Консерватив намаас мэдээлэл хийнэ.


11.30 цагт: "Монгол Ньюс" Мэдээллийн төвд Шударга шүүх, хариуцлагатай шүүгчийг хүссэн иргэн М.Болорцэцэг шүүгчийн хууль бус үйлдлийг эсэргүүцсэн тэмцлээ эхлүүлж хэвлэлийн бага хурал зарлалаа.


12.00 цагт: Монголын бартаат замын авто спортын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг Монголын тамирчдийн ээлжит уралдаан болох гэж байгаа талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: АСЕМ-ын дээд түвшний уулзалтын бэлтгэл ажил, дагалдах хурлууд түүний зохион байгуулалтын асуудлаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, орлогч дарга Л.Оргил, Б.Баясгалан нар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал “МОНЦАМЭ” агентлагийн байран дахь АСЕМ-ын мэдээллийн төвд болно. Утас: 99090339, 88080619


12.00 цагт: Дэлхийн сүүний өдрийг тохиолдуулан “Монгол сүүний нэг өдөр”-ийг тэмдэглэх талаар Монголын сүүний нэгдсэн холбооноос "Монгол Ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.30 цагт: Дотоодын үйлдвэрлэгчид баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тендерт хэрхэн худалдаж авч байгаа тухай Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


14.00 цагт: “Эрүүл эдийн засаг дахь татварын тогтолцоо” хэлэлцүүлгийг Туушин зочид буудалд зохион байгуулна. Утас: 99993844

Shuud.mn
Сонин хачин
луйвар:
Нийслэлийн Сонгуулийн хороог яаралтай татан буулгаж шударга улсуудаар бүрдүүлэх хэрэгтэй Мордохын хазгай гэгэчээр Гэрэлчулуун гэж нөхөр томчуулын гар хөл болж хууль зөрчсөн иргэдийн сонгогдох эрхийг хаасан увайгүй үйллүүд гаргасаар байна иймээс эртхэн татан буулгаж шударга хүмүүсийг томилохгүй бол өнгөрсөн 7сарын1-нээс долоон дор юм болох бий бие даагчийг будаа болгосон эвсэл Нийслэлийн сонгуульд оролцохгүй 14-р заалтыг зөрчөөд шийдвэр гаргалаа жаахан хэл ам хийвэл ойр зуурын засвар хийгээд арга тал хайдаг байж таархгүй бүгдээрээ нагдэцгээе АН дэндүү улайрч байгаад улс орноо баллах нь
2016-05-26