Дүрвэгсдийн завь осолджээ
2016-05-26

Италийн эргийн ойролцоо дүрвэгсдийн завь живсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Завь өчигдөр 14.00 цагийн орчимд осолджээ. “Ослын шалтгаан даац хэтрүүлсэн” хэмээн Италийн эргийн хамгаалалтын газраас мэдээлжээ.

 

Дүрвэгсдийг аврахын тулд армийнхныг оролцуулсан байна. Аврагчид болон армийнхан шуурхай ажилласны үр дүнд 562 дүрвэгчийг аварч, түр байрлах хуаранд байршуулжээ.

 

“Ослоор таван хүн амиа алдсан” талаар Италийн талаас мэдээллээ.  “Уг дүрвэгсдийг Турк руу буцаах ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлэх болно” хэмээн Италийн Дүрвэгсдийн бодлого хариуцсан сайд мэдэгдсэн байна.

 

Европын холбоо, Туркийн эрх баригчидтай байгуулсан гэрээний дагуу Европын орнууд дүрвэгсдийн хүлээн авахгүй байгаа юм. Европын холбооны зөвлөлийн тэргүүн Дональд Туск “Дүрвэгсэд та бүхэн амь насаа эрсдэлд оруулах хэрэггүй. Та бүхэн бартаатай аялал хийж Европын орнуудад ирсэн ч хүлээн авахгүй” гэж мэдэгджээ.

 

Өнгөрөгч онд 500 орчим дүрвэгсэд амиа алдсан бол энэ онд 250 орчим дүрвэгч живж амиа алдсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин