ШЕЗ-ийн даргаар Н.Лүндэндоржийг улираан томилов
2016-05-26

Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр 61 тоот зарлиг гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Нанзаддоржийн Лүндэндоржийг улируулан томиллоо.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар гишүүдийн 100 хувийн саналаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Н.Лүндэндоржийг сонгон томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр өргөн мэдүүлснийг ийнхүү ёсчилсон байна. 

 

Шүүхийн ерөнхий зөвлөл шинэчлэгдэж, Н.Лүндэндорж, Д.Эрдэнэчулуун, О.Зандраа, П.Батсайхан нарыг гишүүнээр томилогдоод буй юм.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
төмөр:
энэ хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 20 гариухан настай 2 оюутан охины амь насыг дайрч хөнөөчөөд яаж ялгүй мултарсан, ар гэрийхэнд хичнээн хэмжээний шан харамж өгсөнөө тайлбар хиймээр юм? ийм хүн хууль шүүхийн дээр байж таарах уу?
2016-05-27
zochin:
yamar zavharsan yum be, ene baliar hogiin ovgoniig dahiad songoj baidag, oi gutchihlaa
2016-05-26
хуульч:
Хөдөө хотод ялгаагүй хуульчидтай уулзаад адилхан хуульчдыг хуульч биш, хүн бол бүүр ч биш гэсэнтэй адилхан юм ярьж шүүгчдэд тал засч, тэдэнд их цалин өгүүлдэг болсноо батлах гэж ядаж өөрийгөө шударга ёсны хэмжүүр, шударгачуудыг мандуулагч ивээгч мэтээр сурталдаж явсан нь шүүгчээс бусад хуульчдыг жигшээж зэвууцүүлсэн явдал болсон. тэрээ өөрийгөө шударга ёс явж байна гэж бичүүлсэн. Үнэхээр муухай юм билээ. Бид адилхан л энэ ажлыг хийсэн шиг хийхийг хичээгээд тархиа мэрүүлээд явж байгаа. Яг яс юман дээр шүүгчид мөрдөн байцаагч прокуроруудын хийсэн ажлыг голж тамшаалж дуртайгаа хэрэгсэхгүй болгож тоглож байлдаг хүмүүс. хамгийн их ачаалалыг мөрдөн байцаагч прокурор 2 л үүрдэг юм шүү дээ. Энэ үнэхээр шударга бус явдал
2016-05-26
зочин:
Манай дарга ч дарга аа,манай Пагма ч Пагма аа гэдэг шиг таарсан хог шаарнууд юм даа. Ичих мэдрэхүйгээ алдсан хүн бол хүн биш амьтан гэсэн үг. Бид ч бас бид.Ийм амьтдыг толгой дээрээ суулгаж л байдаг.
2016-05-26
Таар шуудайнууд:
Согтуугаараа юу яасан гээд байсан хүн шүүхийн толгойд гараад суучихаж байгаа юм уу. Томилсон, томилуулсан хоёр таарч дээ.
2016-05-26