Надя Савченког суллажээ
2016-05-26

Украины нисгэгч Надя Савченко суллагдаж, өчигдөр 14.00 цагийн орчимд эх орондоо очсон талаар “www.news.liga.net” мэдээллээ. Нисгэгчийг Киев хотод ирэх үед Ерөнхийлөгч Петр Порошенко хүлээн авч, талархал илэрхийлжээ. Надяг Ерөнхийлөгчийн ордонд зочлох үед Порошенко түүнд нэхэн шагнасан “Украины баатар” цолыг гардуулсан байна.

 

Өнгөрсөн оны хоёрдугаар сард Порошенко Орост ял эдэлж буй нисгэгчээ баатар цолоор шагнаж буйгаа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ. Порошенко “Таныг харж байгаадаа таатай байна. Эх орондоо эсэн мэнд ирсэнд тань баярлалаа” гэсэн бол нисгэгч “Эх орны минь салхи цаанаа л сайхан юм. Эх орноо зүүдэндээ хүртэл санадаг байлаа” гэж хэлжээ.

 

Нисгэгчийг сулласан явдалд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Оросын удирдлагуудад талархалаа илэрхийлж “Одоо гацаад буй Минскийн гэрээ дахин хөдлөх таатай боломж нээгдлээ” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
neg gichiig 2 ofitsereer solison oosuud aldna gej baihgui ee
2016-05-27
po:
ooriin garaar 2oros buudaj alsan nawodchik bsn hvvhen shv de xo orosuud tom naimaa yrij baij l yvuulsan baigaa da
2016-05-26
Зочин:
Нэг нисэгч хүүхэн оросын 2 офицертой тэнцэж.
2016-05-26
Зочин:
Saihan medee bn
2016-05-26