Цэргийн ёслолын жагсаал бямба гаригт болно
2016-05-26

“Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны шилдгүүд энэ сарын 28-нд тодорно. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах Зэвсэгт хүчний анги болон төрийн цэргийн бусад байгууллагуудын тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах энэ уралдаан дөрөв дэх жилдээ болох гэж байна. 

 

 

Энэ бямба гаригт болох "Монгол цэргийн жавхаа-2016" уралдааны төгсгөлийн шатны шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа 11.30 цагаас албан ёсоор эхэлнэ. Уралдааны хоёрдугаар шатанд шалгарсан анги байгууллага энэ цаг хугацаанд бэлэн жагссан байх бол 11.40 цагт Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд ЗХЖШ-ын орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат бүрэлдэхүүн бэлэн жагссан тухай илтгэл өгч, Батлан хамгаалахын сайд цэргийн алба хаагчидтай мэндчилнэ. Үүний дараа Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар үг хэлж, уралдааны дүнг танилцуулж, цэргийн ёслолын жагсаал, зэвсэг техникийн үзэсгэлэн болно. Харин үдэш нь Чингисийн талбайд ЦДБЭЧ-ын тоглолт, "Хурд" хамтлагийн тоглолт, ёслолын буудлага болохоор төлөвлөжээ.

 
Дашрамд сонирхуулахад, “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын үзүүлэлх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүн болох гэж байгаатай холбогдуулан 11:00-14:00, 21:00-23:00 цаг хүртэл Чингисийн талбайн баруун талын замыг хаах юм байна. Мөн Чингисийн талбайн урд талын авто машины зогсоолыг 08:00-23:00 цаг хүртэл хааж, Амарын гудамж, Хангарьд ордны баруун тал, Улсын Драмын Эрдмийн театр, Тагнуулын ерөнхий газар, Спортын ордны урд зогсоолуудыг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулах юм байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Manai mongolin tserguud surtei goe shuu amjit
2016-05-26