Жонни Депп сална

Холливуудын нэрт жүжигчин Жонни Депп салахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Жүжигчний эхнэр загвар өмсөгч Эмбер Херд салах өргөдлөө өгчээ. Тэрбээр мөн нөхрөөсөө сэтгэл санааны хохирол хэмээн их хэмжээний мөнгө нэхэмжилсэн гэнэ.
Уг мэдээллийг Хердийн хэвлэлийн төлөөлөгч баталсан бөгөөд “Хос удаан ярилцсаны эцэст энэхүү шийдвэрийг гаргасан” гэсэн байна. Хос 22 насны зөрүүтэй бөгөөд өнгөрсөн оны хоёрдугаар сард Италид нууцаар хуримласан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ