Бейонси нөхрөөсөө уучлалт гуйжээ
2016-05-26

Дуучин Беойнси өнгөрөгч дөрөвдүгээр сард “Нимбэгний шүүс” гэх шинэ клипээ гаргасан билээ. Уг дууны үгийг дуучин бүсгүй өөрөө бичсэн юм. Тэрбээр нөхөр Жей Зигээ нууц амрагтай байсан хэмээн дуугаараа илчилж, салахыг хүсч буйгаа илэрхийлсэн билээ. Тэгвэл дуучин бүсгүй твиттер хуудсаараа дамжуулан нөхрөөсөө уучлалт гуйсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Бейонси “Чи их уурлаж байгаа байх. Намайг уучлаарай. Уучлахгүй байж болно. Бидэнд алтнаас үнэтэй охин байгааг мартах учиргүй” гэж жиргэжээ.

 

Тэрбээр нөхрөө дизайнер Рэчил Роу гэх бүсгүйтэй олон жилийн өмнөөс амрагийн харилцаатай байсан хэмээн мэдэгдсэн юм. Рэчил уг мэдээллийг эрс үгүйсгэсэн билээ. Жей Зи, Беойнси нар 2008 оноос болзож, 2013 онд гэрлэсэн юм. Хос Блю гэх охинтой.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин