Гранит Жакаг Арсенал клубтэй 5 жилийн гэрээ хийжээ
2016-05-26

Арсенал 23 настай хагас хамгаалагч Гранит Жакаг авснаа албан ёсоор зарлалаа. Их Буучид түүний төлөө Боруссиа Мёнхенгладбахт 35 сая фунтийг төлж, 5 жилийн гэрээг байгуулжээ.

 

Мөн түүний 7 хоногийн цалин нь 110,000 фунт байх гэнэ.Арсеналд нэгдэж буй 4 дэх Швейцарь тоглогч, Их Буучдын өмсгөлийг өмсөхөөр болсон анхны Косово гаралтай хөлбөмбөгч юм.

 

Боруссиа Мюнхенгладбахчууд өнгөрсөн 2 улирлын хугацаанд Бундеслигт Жакаг гараанаас гарч тоглосон үед 57%-д нь ялалт байгуулж байсан бол Жакаг тоглоогүй тохиолдолд 30%-д нь хожил авсан.

 

Өнгөрсөн улирлын Бундеслигт зөвхөн Шаби Алонсо (90.1) Гранит Жакагаас (82.7) олон дамжуулалтыг нэг тоглолтонд дунджилж байсан.Өнгөрсөн 3 улирал Бундеслигт хамгийн олон оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн тоглогч нь Гранит Жака билээ.

 

Гранит Жака Арсеналын түүхэн дэх хамгийн үнэтэй 3 дахь тоглогч болж байна.

Shuud.mn
Сонин хачин