Н.Энхбаяр нар өлсгөлөн зарлана

МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамьян нарын хүмүүс маргааш өглөөний 09.00 цагаас Чингисийн талбайд өлсгөлөн зарлахаар болжээ.
Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамьян нарын ялтай хугацаа дуусаагүй тул УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзсан байна. Тиймээс журмын нөхдийн хамт зургадугаар сарын 5-ныг хүртэл нойтон өлсгөлөн зарлахаар болжээ.
Энэ талаар МАХН-ын гишүүд, дэмжигчид намынхаа байранд мэдээлэл хийсэн юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ