Лемоны ач тус
Америкийн “www.wikihow.com” сайт лимоны ач тусын талаар нийтэлжээ.
Зөвлөгөө №1

Лимонтой ус таны арьсыг цайруулдаг. Та орой унтахаасаа өмнө лимонтой ус ууж заншаарай.
Зөвлөгөө №2

Хэрвээ таны төмөр эдлэлүүд өнгөө алдаад байвал хэрчим лимоноор арчихыг зөвлөж байна.
Зөвлөгөө №3

Үсний тань үзүүр салаалж гэмтээд байвал та лимоноор нэгэн жигд арчаарай. Дараа нь бүлээн усаар угаа. Хэдхэн өдрийн дотор лимон таны үсийг эрүүлжүүлэх болно.
Зөвлөгөө №4

Та крем, пудр зэргийнхээ порлон руу лимоны шүүс дусаахад бактер устдаг байна.
Зөвлөгөө №5

Шүршигчинд лимоны шүүс хийгээд усанд орохоосоо өмнө үс рүүгээ цац. Энэ арга таны үсийг гялалзуулахаас гадна үсийг тань зөөлрүүлэх болно.
Зөвлөгөө №6

Дууссан цагны баттерейг лимон дотор хонуулаад үзээрэй. Маргааш нь баттерейгаа сайтар арчаар цагандаа хийхэд хэвийн ажиллах болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ