Амралтаараа ажил хиймээр байна
2016-05-27

 

Оюутан залуусын зуны амралт эхэлж байна. Залуус зуны гурван сарын амралтаараа ажил хийх сонирхолтой байдаг. Тэдэнд хэрэг болох үүднээс дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

 

Оюутнууд зөөгч хийх сонирхолтой байна

 

 

Залуучуудыг байнгын болон түр ажлын байранд зуучлах зорилготой “Төгсөгч-2016” хөдөлмөрийн яармаг  энэ сарын 25-нд Монголын Залуучуудын Холбооны “Залуус” танхимд зохион байгуулагдсан. Тус өдөрлөгт Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж болон Нийслэлийн Хөдөлмөрийн газар, дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэс зэрэг ажил олгогч 30 гаруй байгууллага оролцож, 700 гаруй нээлттэй ажлын байранд залуусыг бүртгэсэн юм.

 

Залуучуудын хөдөлмөрийн бирж”-д ажил олгогч байгууллагаас судалгааны материал тараах, гэрээ бөглүүлэх болон барилгын туслах, зөөгч, бармен, худалдагч зэрэг нээлттэй цагийн ажлын байранд ажилчин авах саналыг ихэвчлэн ирүүлж байгаа юм байна. Тухайлбал,

 

Нээлттэй цагийн ажил:

  • Борлуулалтын ажил
  • Зөөгч
  • Хэвлэлийн захиалга авах ажил
  • Гал тогооны туслах эрэгтэй
  • Гал тогооны туслах эмэгтэй
  • Гэрээ тараах
  • Машин угаагч
  • Барилгын туслах
  • Машин угаагч
  • Зөөгч – цайны  газар
  • Ундааны борлуулагч
  • Боршур тараах ажил
  • Цэвэрлэгээний ажил оппис
  • Барилгын дараах цэвэрлэгээ
  • Оператор эмэгтэй
  • Мэдээллийн ажилтан
  • Бизнес маркетингийн чиглэлээр сурдаг хүн
  • Мэдээллийн ажилтан
  • Судалгаа авах ажилтан
  • Хүүхэд асрагч
  • Зөөгч
  • Сурталчилгааны ажилтан зэрэгт ажилчин авах юм байна. Цагийн ажил маш их эрэлттэй байгаа бөгөөд ихэвчлэн барилгын туслах, зөөгч, бармен, худалдагч зэрэг ажлын саналыг ажил олгогч байгууллагууд тавьдаг байна. Харин оюутнууд судалгааны материал тараах болон зуны 3 сараар хийх зөөгчийн ажил ихэвчлэн хайж буйг “Залуучуудын хөдөлмөрийн бирж”-ийн цагийн ажил хариуцсан мэргэжилтэн Р.Өнөрцэцэг хэлж байна.

 

Тэрбээр “Манайд өдөрт цагийн ажил хийх хүсэлт бүхий  50-60 анкет цуглардаг. Одоогоор зуны амралт эхэлж байгаатай холбоотойгоор үүнээс ч илүү анкет цугларч байна. Цагийн ажлыг ихэвчлэн 15-24 насны залуус хайдаг аж. Оюутнууд гурван сараар хийх оройн ээлжний зөөгч, кассын ажил их хайж байна. Харин ажил олгогчдоос тавьж буй ажлын саналд оройн цагаар ажиллах зөөгчийн санал одоогоор байхгүй. Өдрийн цагаар ажиллах нөхцөл тавьж байна.  Гэвч оюутнууд оройн цагаар зөөгч хийх сонирхолтой байгаад байна. Ерөнхийдөө ажил олгогчдоос судалгаа тараах, барилгын туслах, зөөгч, оффисын туслах, сонгуулийн ажлын санал ч ирж байгаа” хэмээв.

 

Нэг цагийн хөлсийг 5-10 мянган төгрөгөөр үнэлдэг байна. Тус биржид одоогоор “Хаан банк”-наас гэрээ тараах 40 цагийн ажилтан авах санал ирүүлээд байгаа аж. Нэг гэрээг 1000 төгрөгөөр үнэлдэг бөгөөд өдөрт 40 гэрээ тараасан тохиолдолд 40 мянган төгрөгөөр цалинжих боломжтой юм байна. Түүнчлэн мод үрсүүлэх, судалгаа тараахад 6 мянган төгрөг, барилгын туслах өдрийн 20-25 мянган төгрөгөөр үнэлдэг аж. Мэргэжлийн хүн биш учраас гүйцэтгэлээс нь хамаарч дунджаар дээрхи байдлаар цалинжуулдаг байна.

 

Анкетаа бөглөхдөө анхаар

 

 

Цагийн гэлтгүй байнгын ажлын байрны нээлттэй саналууд ч бий аж. “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-д өдөрт 30-40 хүн байнгын ажлын байр хайсан хүсэлтээ илэрхийлж анкет бөглөдөг байна. Залуус ажил хийх хүсэлтэй ч ямар ажлын байр хайж буйгаа тодотгодоггүй талаар тус биржийн байнгын ажил хариуцсан мэргэжилтэн Т.Энхмөрөн хэлж байна.

 

 Тэрбээр “Ажилгүйдэл үнэхээр газар авч байна. Ажил хайж анкет бөглөж буй хүмүүсийн тоо ихэсч байна. Тэр дундаа залуучуудын тоо нэмэгдэж байгаа. Сургуулиа дөнгөж төгссөн эсвэл хүүхэд төрүүлээд гэртээ сууж байгаад ажилд орохоор ирж буй залуус анкетаа бөглөхдөө учир дутагдалтай хандаж байна. Тухайлбал, давуу тал болон сул тал, хэлний мэдлэгийн түвшин, өөрийн гоц авьяасаа бичэлгүй хоосон орхих юм. Мөн англи хэлний мэдлэгийн тухай асуултыг ихэвчилэн хоосон орхидог. Ямар ч байгууллага харилцааны болон компьютерийн бага түвшний мэдлэгтэй хүн л авна.  Энэ мэтчилэн өөрийгөө тодотгохой асуултыг бөглөхгүй байна. Гэтэл ажил олгогч байгууллага эдгээрийг нь харж ажилд авдаг. Компани ажилд авахаар болоод тухайн компанийн удирдлагатай очиж уулзахдаа зоригтой байж чаддаггүй. Ямар ажлын байр сонирхож байна гэхээр ямар ч хамаагүй гэж хариулдаг байгаа юм. Ямар ч хамаагүй ажил гэж юу байхав дээ. Тийм учраас бие авч явах байдал, анкетан дээр ямар зураг наах уу, яаж бөглөх үү зэрэг асуудлыг анхаарч байх нь зүйтэй” хэмээв.

 

Нээлттэй байнгын ажлын байр:

  • “Монгол тамхи со” ХХК  - Хятад хэлтэй борлуулалтын менежер  /1 хүн/
  • “Моннидер” ХХК – Маркетингийн менежер /1 хүн/
  • “Арж капитал” ХХК – Хөдөө ажиллах боломжтой лаборант /1 хүн/
  • “Баян бэлхийн” ХХК – Интернет орчинд сайн ажилладагш, ярих ур чадвартай худалдааны төлөөлөгч / 20 хүн/
  • “Ноц” ХХК – Жолооны үнэмлэхтэй, автокад дээр ажилладаг, гадаад хэлний зохих мэдлэгтэй бетон зуурмаг,          хөөсөнцөр, хавтан борлуулалтын менежер /5 хүн/
  • “Эко алт” ХХК – их дээд сургууль төгссөн, 20-35 насны, англи хэлнйи зохих мэдлэгтэй залуусыг ажилд авна /28 хүн/ зэрэг нийт 232 нээлттэй байнгын ажлын байранд ажилтан авах юм байна. Дээрхи албан байгууллагад ажилд орох хүсэлтэй залуус “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-ээр дамжуулан холбогдох боломжтой.

 

Түүнчлэн

  •     Ресепшн
  •     Хамгаалагч
  •     Авто засварчин
  •     Нягтлан бодогч
  •     Худалдагч
  •     Касс
  •     Ерөнхий менежер
  •     Ерөнхий тогооч
  •     Тогооч
  •     Зохион байгуулагч
  •     Ахлах нягтлан бодогч
  •     Хангамжийн ажилтан
  •     Туслах тогооч зөөгч
  •     Сурталчилгааны менежер
  •     Оффис менежер
  •     Вэб дизайнер
  •     Сүлжигч
  •     Түгээгч зэрэг ажлын байрны санал нээлттэй байгаа аж.

 

Ажилд орох анкет бөглөхдөө:

  • Хоёр өөр ангийн балаар бөглөхгүй байх
  • Гэрийн хаяг, утасны дугаараа зайлшгүй бичих

Яаралтай үед холбогдох хүний дугаарыгнайзынхаа биш ойр дотны эгч ахынхаа дугаараа бичих

  • Давуу тал сул талаа сайтар бөглөж, хоосон орхихгүй байх
  • 3-4 жилийн өмнөх цээж зургаа наахгүй байх. Хамгийн багадаа 6 сарын өмнө авхуулсан зургаа наах зэргийг анхаарах нь зүйтэй гэдгийг байнгын ажил хариуцсан мэргэжилтэн сануулж байна.

 

Ажилд үнэ төлбөргүй зуучилна

 

 

“Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” оюутан залуусыг ажилд үнэгүй зуучилдаг аж. Тус байгууллагаар дамжуулан ажилд орохын тулд 7 хоног бүрийн пүрэв гарагт Монголын залуучуудын холбооны “Залуус” танхимд болдог мэдээлэл өгөх сургалтанд хамрагдах юм байна. Улмаар 3000 төгрөгөөр цагийн ажлын дэвтэр нээлгэх, 2000 төгрөгөөр кодтой зураг авч наалгаснаар тус биржид бүртгэгдэн үнэ төлбөргүй зуучлуулах эрхтэй болох юм байна.

 

Сургалтанд хамрагдсан, цагийн ажлын дэвтэртэй оюутнуудыг, ажил олгогч байгууллагууд  харьцангуй сайнаар хүлээж авдаг давуу талтай тухай мэргэжилтэн хэлж байсан. Зуучлуулж биш зарын дагуу очиж цагийн ажил хийсэн  залуус зарим байгууллагаас цалин, хөлсөө авч чадахгүй байдалд хүрдэг байна. Харин “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-ээр зуучлуулсан тохиолдолд дээрхи эрсдэл харьцангуй бага аж. Тус биржид ажил олгогч байгууллагаас өдөрт 300-400 ажлын байрны санал ирдэг байна.  Харин өдөрт 50-60 оюутан залуус цагийн ажил хийх хүсэлтээ илэрхийлж анкет бөглөдөг аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-09-23