МАН-ын бүлэг оффшор данстай хүмүүсээ өмгөөлж байна
2016-05-27

Ойрын үед улс төрийн хүрээнд сонгуулийн тойрог, оффшор данстай холбоотой асуудлууд олны анхаарлыг татаж, сошиал ертөнцөд ч шуугиан тарьж байгаа билээ. Энэ сэдвүүдээр ч улстөрчид, судлаачид байр сууриа илэрхийлж, ярьсаар байна. Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд оффшор данс, оффшор бүсийн талаар байр сууриа илэрхийлжээ.

 

 
Тэрбээр “АН 2016 оны сонгуульд өөрийнх нь нэр дээр оффшор данстай хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ өнгөрсөн долоо хоногт хэлчихсэн. Үүнээс хойш оффшор гэдэг зүйл олны анхааралд орлоо. Янз бүрээр гуйвуулж байгаа зүйл ч байна. Энэ бол ерөөсөө хүн мэддэггүй байсан нэр томъёо л доо. Офф гэдэг нь гадна, шор гэдэг нь эрэг. Эргээс гадуур байдаг татварын нэн тааламжтай бүс, огт татваргүй бүс эсвэл тэр бүсэд данстай хүний компанийнх нь жинхэнэ эзний нэрийг зарладаггүй, орлого олдог хүнийг зарладаггүй нуудаг гэх мэтчилэн ердийн бизнесмэнүүдийн хэрэглэдэг л эд.

АН-ын хувьд яагаад үүнийг зөвшөөрөхгүй гэж байна гэхээр “Чи өөрийнхөө хөрөнгийг нууцалдаг юм бол яаж олон түмний хөрөнгийг мэддэг ажилд очих гээд байгаа юм бэ” гэдэг асуудалтай холбоотой. Жишээ нь, улсын төсөв долоо, найман их наяд төгрөгийг захиран зарцуулах, шийдвэр гаргах эрх авах гэж байгаа юм бол өөрийнхөө бизнес, хэдэн төгрөгөө нуугаад байгаа юм бэ гэж. Хоёрдугаарт, энэ бол татвар төлөхгүй байж болдог бүс байгаа юм. Ер нь бол Монгол руу ирэх хөрөнгө оруулагчдын урсгалыг татахын тулд энэ бүсэд Монголын олон компани ажилладаг.

Тэр хүмүүстэй би огт юм яриагүй. Тэр бол байж болно. Улстөрчид, ялангуяа УИХ-д нэр дэвших гэж буй хүмүүс үүнээс хол байсан нь дээр. Яагаад гэвэл олон түмэн өөрийг чинь татварын мөнгийг мэд гэж явуулж байхад, өөрийнхөө хуулийн дагуу болон хууль бусаар олсон, ямар нэг нуух шалтгаантай мөнгөө тэнд байлгаад байж болохгүй л гэж үзээд байгаа юм. Тэгээд тавдугаар сарын 09-нд гарсан Панамын материалуудад тэр ч оффшор данстай, энэ ч ийм гээд хэнийг ч дэвшүүлж болохгүй гэх мэтчилэн олон зүйл яриад байгаа. Тиймээс АН-аас нэр дэвшиж байгаа хүмүүсийг энэ цахим хуудас руу ороод үзчих. Хэрэв энд нэр нь гарах юм бол УИХ-д нэр дэвшүүлэхгүй байя. Энэ цахим хуудас руу хүн болгон орж болно.

Зөвхөн Монгол гэхгүй бүх улс орноор хайж болно. Хайх гэж байгаа хүнийхээ нэр овгийг бичээд хайхад илэрц гарч ирж байвал тэр хүн оффшор данстай гэсэн үг. Одоо долоон байшинтай Баяр гээд хүний тухай яриад байгаа. Энд Баяр гэдэг нэрийг бичээд хайхаар хүүхдүүдийнх нь нэр гарч ирээд байгаа юм. Хаяг, компанийнх нь байршил гэх мэтээр бүх мэдээлэл нь гарч ирээд байгаа юм. Мөн үүн шиг манай хуучин Ерөнхий сайд Сү.Батболдын төрсөн дүү Бат-Очир гэдэг хүн олон компанитай гэж гарч ирж байна.

Яахаараа Монгол Улсын Ерөнхий сайд байсан хоёр хүний, хамаатан садан, үр хүүхдүүдийнх нь нэр дээр бүртгэлтэй компани гарч ирээд байдаг юм бэ. Зүй ёсоор хардах үндэслэл гарч ирээд байгаа юм. Манай намын Баярцогт бол бүх зүйлээ тайлбарлаад хариуцлагаа хүлээчихсэн байдаг. Гэтэл энэ хэдийг болохоор оффшор данстай байж болно, юу нь болохгүй байгаа юм.

Хуульд оффшор данстай хүнийг нэр дэвшүүлж болохгүй гэсэн заалт алга гээд МАН-ын бүлэг өмгөөлөөд байдаг. Энэ хүмүүс бол жирийн хүмүүс биш. Учир нь уул уурхайтай холбоотой бизнес ид мандаж байхад хоёулаа Ерөнхий сайд байсан. Тэгэхээр дансанд байгаа мөнгийг нь бид хараахан мэдэж амжаагүй байна. Баярцогтынх бол нэг сая ам.доллар. Үүнийг бүгд мэдэж байгаа. АН-ын хувьд зарчим бий. Бид бол зарчмынхаа дагуу нэр дэвшүүлэхгүй. МАН-д харин зарчим байхгүй байх шиг байна.

Ерөнхийдөө Монголд хөрөнгө оруулалт татах зорилготой, хөрөнгө оруулагч нь оффшор данснаасаа мөнгө гуйвуулна гэвэл бид авахгүй гэж болохгүй. Энэ бол оффшорын зөв тал. Харин Монголд олсон хөрөнгө, мөнгөө нуух зорилготой, Татварын алба, АТГ-аас нуух, далдлах зорилготой байгаа бол буруу юм” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Ж.Батзандан: Хоёр том намын гишүүд над руу өдөр, шөнөгүй ярьж байна
 

УИХ-ын дарга З.Энхболд оффшор бүс, дансны талаар ийнхүү байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан ч мөн өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр “Оффшор данстай хүн олон байна гэдэг мэдээлэл маш их ирж байна. Оффшор дансаар орж, гарсан мөнгө Монголын төрийн өмчийг хувьчилж авахад, сонгуульт болон төрийн албыг худалдаж авахад зарцуулагддаг гэсэн хардлага сэрдлэг бий. Энэ бүхнийг ил тод болгох ёстой. Оффшор гэдэг бол хамгийн бага хүүтэй, мөнгө хадгалдаг бүс.

Энэ бүсэд хөрөнгөө байршуулахыг боддог улстөрч цөөнгүй байна гэдэг нь Монголын төрд хулгай нүүрлэсний том илрэл. Энэ асуудлыг би сүүлийн 10 жил ярьж байгаа. Авлигатай, хулгайтай тэмцье гэхэд олон улстөрч “Монголд авлига байхгүй” гэж ярьдаг. Тэр бүү хэл УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж гуайгаас эхлээд тэгдэг байлаа. Олон улсын Транспрэнши энтернэйшнлийн судалгаа гарсны дараа авлигатай тэмцье гэж ярьдаг болсон.

2004 онд хүлээн зөвшөөрдөггүй байсан хүн 2008 оноос хүлээн зөвшөөрч эхэлсэн дээ, Ц.Нямдорж гуай. Харин 2012 онд намайг оффшортой тэмцье гэхэд манай намын болон МАН-ын гишүүдийн олонхи нь оффшорт манайхаас ямар ч мөнгө байхгүй, тэмцэх хэрэггүй гэж ярьж байсан. Одоо оффшорууд ил болоод ирэхээр Ж.Батзандангийн Оффшорын хуулийг баталъя гэж ам уралдан ярьж байна. Тэнэгийн ухаан хожуу гэдэг. Манай улстөрчид одоо л нэг ойлгож байх шиг байна даа.

Үүнийг ойлгуулахын тулд амьдралынхаа 10 жилийг зарцуулсан. Энэ долоо хоногт Оффшорын эсрэг хууль маань батлагдах байх” хэмээн ярьсан байна. Тэрбээр сэтгүүлчийн “Та ямар итгэлтэй байх юм” гэдэг асуултад “Хоёр том намын олонхи дэмжье гэж над руу өдөр, шөнөгүй ярьж байна. Тэд үүнийг ойлгож. Тэд бүү хэл иргэд ойлгосон байна л даа. Тэгэхээр энэ хууль батлагдах байх” хэмээн хариулжээ.


Ч.Хүрэлбаатар: Н.Алтанхуяг гишүүн намайг гүтгээд л яриад байна билээ
 

Сүүлийн үед сонгуулийн тойрог, мандатын асуудал улстөрчдийн анхаарлаа хандуулах гол сэдэв болж буй. Тэгвэл УИХ-аар баталсан Сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтын асуудалд тэр дундаа Увс аймгийн сумдын хуваарилалтад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар бухимдалтай байгаа. Тэгвэл тэрбээр “Увсын ард түмэн сонгууль өгөөд сурчихсан. Урьд өмнө нь тойрог яаж хуваагддаг байсан бэ гэхээр тухайн тойрогт газарзүйн байршлаараа ойрхон сумд багтдаг байлаа.

Сонгууль болдгоороо болж, гишүүд сонгогдож таараа. Гэтэл тухайн тойргоос сонгогдсон гишүүд тойрогтоо очиж ажиллана. Харамсалтай нь зөвхөн өөрсдийнхөө намд ашигтай байдлаар сумдыг түүж тойрог гаргаж авсанд нь дургүй хүрээд байгаа юм. Тойрог хувааж байна гээд Увсын ард түмнээр үнэхээр тоглочихлоо. Тоглох тоглохдоо Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэдэг хүн Увсын тойрог хуваах санал гаргаж, өөрөө тайлбарлаж, шахсаар байгаад АН түрэмгийлж байгаад баталчихлаа. Өөрсдийнхөө ялж магадгүй гэсэн сумдыг түүж тойрог болгодог нь сонгуулийн бохир технологийн нэг.

Аливаа гишүүн сонгогдсоны дараа тойрогтоо ажиллахаас эхлээд хүндрэл гарах тул яав ч шударга хуваарилалт биш байсан. Тойрогт сумдыг өм цөм хуваарилсан нь шударга зүйл биш. Увсын ястнуудыг өм цөм хуваагаад хаячихлаа. Дөрвөд сумдыг гурав, халх, баяд сумдыг хоёр хуваасан. Мөн аймгийн төвөө гурав хуваагаад хаячихсан. Та нар боддоо гурав хуваачихсан аймгийн төв дээр хөгжлийн нэгдсэн бодлого явах уу. Нэгдсэн бодлого хэзээ ч явж чадахгүй. Учир нь энэ сонгуулиар зөвхөн нэг нам ташраар нь ялна гэсэн баталгаа байхгүй.

Миний амнаас “Хоёр мандатыг яагаад гурав болгочихсон юм бэ” гэдэг асуулт ганц ч удаа гараагүй. Н.Алтанхуяг гишүүн намайг гүтгээд л яриад байна билээ. “Энэ тойргуудыг ингэж өм цөм хуваасан зургийг хэн зурсан юм бэ” гэдэг ганцхан асуулт л асуусан. Үүнээс өөр зүйл асуугаагүй. Н.Алтанхуяг ч хариулж чадаагүйг бүгдээрээ үзсэн байх. Тэгж ярих юм бол 2012 онд АН-ын санаачилгаар, АН-ын шахалтаар энэ жагсаалтын гишүүдийг оруулж ирсэн. Тэгэхэд Увсаас нэг тойрог хассан юм. Тэр үед Н.Алтанхуяг АН-ы дарга нь байсан юм. Энэ нь ардчилсан намын шахалт байсан. Хэн хассан гээд асуух юм бол тухайн үед ийм зүйл болсон гэдгийг хэлэх хэрэгтэй.

Увсын 33 дугаар тойрогт Өндөрхангай, Зүүнхангай, Өмнөговь, Өлгий, Бөхмөрөн, Түргэн сум болон аймгийн төвийн дөрвөн баг хамаарагддаг юм. Увс аймгийн зүүн хязгаар болох Зүүнхангай сумаас баруун хязгаарын Бөхмөрөн сум хоёрыг нэг тойрог болгосон. Нэг сумаас нөгөөд нь хүрэхийн тулд 600 км явна. Увсын тойргийг өм цөм хувааж зургийг нь зурсан хүнийг 33 дугаар тойрогт өрсөлдье гэж урьсан. Н.Алтанхуяг гишүүнийг ирнэ гэж бодож байгаа” хэмээсэн байна.

Э.Гэрэлт-Од: Ерөнхийдөө сонгогчдын оролцоо буурах хандлагатай
 


Нэг сар гаруйхан хугацааны дараа Улсын Их Хурал болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгууль болох гэж байна. Тэгвэл энэ жилийн сонгуулийн өмнөх уур амьсгал, таамаглалууд ар араасаа хөвөрсөөр байна. Судлаачид янз бүрээр таамаглаж байгаа бөгөөд “Залуу судлаач” ТББ-ын судлаач Ё.Энхбаяр “Намуудын үнэлэмж буурсан. Намыг биш тухайн нэр дэвшигчийг хувь хүнийх нь хувьд дэмжих хандлага өндөр.

Иргэд сонгуулийн хуулиа сайн ойлгоогүй” гэсэн дүгнэлтийг хийжээ. Тэгвэл МУБИС-ийн НХУС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн багш, судлаач доктор Э.Гэрэлт-Од “Хуулиар зөвшөөрөгдсөн өндөр хэмжээний зардалтай сонгууль болно гэх дүр зураг харагдаж байна” хэмээн сонгуулийн зардлын талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Ер нь жижиг болон томсгосон мажоритар тойргийн ялгаа нь хэр их мөнгө зарцуулах вэ гэдэг асуудал байдаг. Одоо болж буй үйл явцыг ажиглахаар СЕХ гурван сард томсгосон тойргоор сонгууль явагдвал намууд болон нэр дэвшигчдийн зарцуулалтын дээд хэмжээг зааж өгсөн.

Түүнээс хойш сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөхөд тойрогт зарцуулах зардлын дээд хэмжээг бууруулахгүй байх шинжтэй харагдаж байна. Мөн өнөөдрийн нөхцөл байдлыг дүгнээд үзвэл улс төрийн намуудад итгэх итгэл буурчихсан байна. Тэр дундаа МАН, АН-д итгэх итгэл бүхэлдээ уначихсан байгаа. Ийм тохиолдолд голлож буй улс төрийн хүчин хоорондоо тохиролцоод гуравдагч хүчний орон зайг хязгаарлах замаар хоёулаа өрсөлдье гэх тактикийг гаргаж ирсэн байж магадгүй. Энэ нь маш олон сөрөг үр дагавартай. Дэлхий даяар ийм тогтолцооноос татгалзаж байгаа.

Ерөнхийдөө сонгуулийн мажоритар системийн нэг давуу тал нь улс төрийн намууд нэгдэх боломжийг гаргаж ирдэг. Нөлөө бүхий улстөрчид аль нэг намд орж байж өөрсдийн сонгогдох магадлалаа нэмэгдүүлдэг. Нэг үгээр хэлбэл, олонд танигдсан улстөрчид л сонгогдох магадлал өндөр. Нөгөө талаараа хууль эрхзүйн орчноороо 17 хоногт багтаан сурталчилгаа хийхийг зөвшөөрсөн. Түүнчлэн Их хурал, орон нутгийн сонгуулийн саналыг зэрэг авах учраас сонгогчид төөрөгдөх, мэдээлэл олж авч чадахгүй байх нөхцөл байдалд хүрдэг. Үр дүнд нь олонд хэдийнэ танигдсан, эсвэл мөнгөтэй хүн л гарч ирнэ. Ерөнхийдөө сонгогчдын оролцоо буурах хандлагатай байж магадгүй” хэмээжээ.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Сонгууль 2016:
Энэ сонгуулиар АН яагаад ч ялахгуй ээ... 20 орчим суудал авбал их юм., Залуусаа гаргаж ирдэггvй, дэмждэггvй атлаа, хэдэн хегшин партизан гэх улиг болсон хулгaйч нар наад намын чинь нэрийг бaacтай хутгаж хаясан, тэгээд ч ихэнх нь ичихгvй дэвшиж байгаа
2016-05-27
c:
VZH huraldaaq bg shv. AN.iin dotoodiin temtsel ni shudarga hvmvvsee ilchilj bgad talarhay. dvr esgegchid mungunduu horgodood il garch bn
2016-05-27
c:
Ene dooguur baahan munguni bicheechiid zail gdg vgiig hair nairgvi tsatsaj bnda.Ta nar hvvhdiinhee ireedviig zail gdg vger hudaldaj awaarai
2016-05-27
c:
zuw shv
2016-05-27
c:
gazar nutgaa zarsan mungu n MANihni offshort bg yu
2016-05-27
Buya:
Ardchilsan namiinhan bugd offishor danstai garuud Z.Enhbold hudlaa yrihaa bolioch offishor danstai hun devshuulehgui geed bsan bugdiin ni devshuulsen bn hudal luivarchid Ardchilsan nam ylagdlaa huleen zuvsguuruv
2016-05-27
c:
VZH huraldaaq bg shv. AN.iin dotoodiin temtsel ni shudarga hvmvvsee ilchilj bgad talarhay. dvr esgegchid mungunduu horgodood il garch bn
иргэн:
Ер нь тойрогт аль болохоор байгалийн бүс бүсийн нутгийг оруулах нь зүйтэй. Газар зүйн бүс нь ард түмний амьжиргааны түвшинд их нөлөөтэй. Хангай сумдад газар тарилан, эрчимжсэн мал аж ахуй, байгалийн баялаг ургамал-аар амьжиргаагаа авч явж болох бол хээр,тал, говийн бүсийн сумдад дан ганц мал аж ахуй эрхлэх бололмжтойгоос ядууралд өртөх эрсдэл их байдаг. Энэ удаа Увс аймагт тойрог хувиарлалт харин ч зөв хийгдсэн байна.
2016-05-27
Зочин:
UVSIIN ARD TUMEN HUNEE, HENEE SONGOH SONGOLTOO HIISEN. AN-IINHAN ZAIL
2016-05-27
Ardchilsan nam:
Zi darga ni offshorchin Bayartsogtoo devhuulehgui geed l hudlaa sensaatslaad bsan tegsen nogoo Bayartsogt ni selenged devsheed mandataa avchihsan bg bizde. Muusain AN-iin lalaruud zail
2016-05-27
Зочин:
энэ мэтийн улсууд төр барихлаар улс дампуурах нь ойлгомжтой ш дээ. АНд хүн амьний хэрэгтээ болон эрүүгийн ял авсан гишүүд зөндөө байна. Йим хүмүүсээр л АН дүүрсэн учраас Баабар мэтийн улсууд нь энэ намаас зайлж байна ш дээ. Гамингаас хойш Монголд тохиолдсон гай гамьшиг энэ АН л байна. Дахиад 4 жил эдгээр лүмпэнгүүүдийн гарын аяыг Монголчууд тэсэх үү?
2016-05-27
Зочин:
энэ АНус царайлсан новшнуудыг 3 дагч хучээр солих хэрэгтэй. 1991-1996 хооронд АН уургээ хийж дуусагсан, туунээс хойш АНусын ажил хийж ирлээ одоо тарах цаг НЬ болсон
2016-05-27
Зочин:
АН үхтлээ айсандаа Мөнхбаясгаланг АНУруу явуулсангүй. Чингис Самуурай бондын АНы офшор дансанд байга нь үнэн ш дээ
2016-05-27
c:
gazar nutgaa zarsan mungu n MANihni offshort bg yu
Зочин:
Алтанхуягт навс ялагдах аавын хүү нь хэн гэдэг нь маргааш тодроно.Хүрлээ дуэль дуудсанаараа өөрөө очиг.
2016-05-27
Зочин:
MAN-YN NUKHDUUD BOL BURKHAN TSARAILSAN CHUTGURUUD SHUU DEE
2016-05-27
монгол:
Офшор данстай улстөрчдийн талаарх Элбэгдорж, З.Энхболд нарын байр суурийг монголчуудын дийлэнх олонх дэмжиж байгаа. АН одоо офшор Баярцогт хуужаагаас салах цаг болсон. Харин ҮЗХ дээр сэлэнгийн хэдхэн ээрлийз хурлийзууд дийлэх үү, эсвэл монголчууд ялах уу гэдгийг харах үлдлээ
2016-05-27
c:
zuw shv