Хуульчид үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна
2016-05-27

Гэрэл зургийг MPA.MN

 

Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан “Иргэддээ-Тусалъя” үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх уламжлалт өдөрлөгийг  “Чингисийн талбай”-д зохион байгуулж байна. Тус өдөрлөгт Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны хуульч, өмгөөлөгч нар нэгдэн оролцож буй юм.

 

Эл өдөрлөгт Өмгөөллийн "Монгол элч", "Монгол өмгөөлөгч", "Адвокат консалтинг", "Анта консалтинг", "Илч", "N and B advocates law firm", "Ланд мэн консалтинг" зэрэг байгууллага оролцож байгаа аж. Түүнчлэн "Үнэмлэхүй эрх", "Үлэмж партнерс", "Веритас Партнерс", "Цэц билэг", "Хамаг монгол хууль", "Монгол зарга", "Эрх зүйн ирээдүй", "LB партнерс", "Монголиан легал коунселлор", "Номин товч консалтинг", "B and C lawyers",  Эм Ди Эс энд Хаанлекс", "Финаншэллоо", "Хэм консалтинг" , "Эн энд Би эдвокэйтс"  зэрэг нөхөрлөл болон хуульч өмгөөлөгчид оролцож, иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч байна.

 

Мөн энэ өдөр Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын Эрх зүйн туслалцаа үзүүлэх 303 тоот өрөөнд бүх чиглэлээр үнэ төлбөргүй хууль эрх зүйн зөвлөгөө өгч байгаа аж.

 

Тус арга хэмжээ энэ өдрийн 10.00-16.00 цагийн хооронд  “Чингисийн талбай”-д үргэлжилнэ.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин