Алан Рикманы хөрөнгийг эхнэр нь авчээ
2016-05-27

Британийн нэрт жүжигчин Алан Рикман өнгөрөгч нэгдүгээр сард хорт хавдрын улмаас 69 насандаа таалал төгссөн билээ. Тэрээр нийт дөрвөн сая ам.долларын хөрөнгөтэй аж. Энэхүү мөнгийг жүжигчний эхнэр Рима Хортон авахаар болжээ. Харин түүний гэрээслэлийн дагуу 100 мянган ам.долларыг асрамжийн газарт хандивлахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Рикман 2009 оноос Драмын урлагийн акедамид 25 мянган ам.доллар хандивлах болжээ. Хортон нөхөртөө амласан ёсоороо уг хандивыг үргэлжүүлэхээ мэдэгдсэн байна. Жүжигчин 2003-2010 оны хооронд нийт 110 мянган ам.долларыг буяны байгууллагад хандивлажээ.

 

Алан Рикман  “Харри Потер” цувралын Снейп профессорын дүрээр олон улсад танигдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин