”Автомашингүй өдөр”-өөр захууд амарна
2016-05-27

 

“Улаанбаатар –Марафон” олон улсын марафон гүйлтийн тэмцээн ирэх сарын 4-ний өдөр зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан тус өдрийг “Автомашингүй өдөр” болгожээ. Тухайн өдөр автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулна. 

 

Мөн энэ өдөр “Нарантуул” ОУХТ, Дүнжингарав худалдааны төв , “Өгөөмөр” техникийн зах, “Сандей” худалдааны төв, Шөнийн зах, Баянзүрх худалдааны төв, Баянзүрх зах, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Алтжин бөмбөгөр амарна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин