Улсын төсөвт 47.5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
2016-05-27

Уул уурхайн салбарын энэ оны эхний дөрвөн сарын статистик мэдээ гарчээ. Дөрвөн сарын байдлаар 7.4 сая тонн нүүрс, 2.7 тонн алт,  404.1 мянган тонн газрын тос олборлоод байна. Мөн 58.8 мянган тонн хайлуур жоншны баяжмал,  498.9 мянган тонн зэсийн хүдрийн баяжмал,  713.1 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал,  29.0 мянган тонн цайрын баяжмалыг үйлдвэрлэжээ. 

 

Тухайн хугацаанд 557.5 мянган тонн зэсийн баяжмал, 1.386.8 мянган тонн төмрийн хүдэр,  4.3 тонн алт,  5.0 сая тонн нүүрс, 392.3 мянган тонн газрын тос экспортлосон байна.

 

Энэ хугацаанд Уул уурхайн сайдын багцын орлогоор 47.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна. Ашигт малтмалын газар нийт 11.1 тэрбум төгрөг, Газрын тосны газар нийт 36.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин