МАН нэр дэвшигчдээ 24.00 цагаас өмнө тодруулна

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өндөрлөснөөр, бага хурал Тусгаар тогтнолын ордонд хаалттай хуралдаж эхэллээ. Тус намын Удирдах зөвлөлөөс УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх 76 гишүүнээ хэлэлцэн бага хуралдаа танилцуулж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Баянзүрх дүүрэгт, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Хан-Уул дүүрэгт, ЭМ-ийн экс дэд сайд Ц.Цолмон Хөвсгөл аймагт тус тус нэр дэвших нь тодорхой болоод байна.
Энэ удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Су.Батболд нар өрсөлдөхгүй нэрээ татсан. Харин бага хурлын эхэнд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нар нэрээ татлаа. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр МАН-ын экс дарга С.Баярын хамт сонгуулийн менежэрээр ажиллахаар тохирчээ. Тиймээс нэг мандаттай Булган аймагт МАН-аас ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан Ж.Бат-Эрдэнэ нэр дэвшиж байна.
Харин МАН-ын экс генсек У.Хүрэлсүхийн фракцынхныг сонгуульд нэр дэвшүүлээгүй жийсэн сурагтай. МАН-ын бага хурал өнөөдөртөө багтааж сонгуульд нэр дэвшигчдээ тодуулж, тогтоол батлах юм. Тус нам өнөөдөр 23.30 цагаас мэдээлэл хийх юм байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ