Нам Баянзүрхэд өрсөлдөх үүргийг өгсөн
2016-05-27

МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Хуралдааны өмнөхөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас зарим зүйлийг тодруулсан юм.

 

-МАН нэр дэвшигчдээ хэрхэн тодруулж байна вэ?

 

-Нэр дэвших боломжтой гишүүдээ үндсэндээ 2015 оны жилийн эцэст тодруулсан байсан. Нэг мандатын ард 2-3 хүнийг бэлдсэн. Энэ хугацаанд судалгаа авсан. Өнөөдөр Удирдах зөвлөлөөр эцсийн шүүлт хийлээ.  Улс орноо хямралаас гаргах бүхий улс төрийн туршлагатай багийг сонгуульд илгээж байна.

 

-Таны хувьд аль тойрогт нэр дэвших вэ?

 

-Нам нийслэлийн Баянзүрх дүүрэгт өрсөлд гэдэг үүргийг  өгсөн. 2012 оны сонгуульд бид Улаанбаатар хотод ялагдал хүлээсэн. Бид энэ алдаагаа залруулах ёстой. Улаанбаатар хотын тойрогт бид ялах ёстой. Монгол Улсыг өнөөгийн эдийн засгийн хүндрэлээс гаргахад Улаанбаатар хотод ялах шийдвэрлэх үүрэгтэй.  Тиймээс намын бодлогын дагуу, хүлээлгэсэн үүргийн дагуу Баянзүрх дүүрэгт нэр дэвшинэ.

 

-Заалнаас нэр дэвшүүлж болох уу?

 

-МАН-ын хувьд энэ нь боломжгүй. МАН үүнд хариуцлагатай, сахилга баттай хандаж байгаа. Нэгдсэн бодлогоор орж ирж чадаж байгаа.

 

-МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хэдэн хувь нь эмэгтэйчүүд вэ?

 

-Хуулийн хүрээнд эмэгтэй гишүүдээ дэмжиж байгаа.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин