Жонни Депп эхнэрээ зоддог байжээ
2016-05-29

Өнгөрөгч долоо хоногийн дуулианы нэг бол холливуудын нэрт жүжигчин Жонни Депп болон Эмбер Хёрд нарын салалтын мэдээ юм. 30 настай Эмбер нөхрөөсөө салахаар шийдвэрлэж, салах өргөдлөө өгсөн билээ. Тэдний гэрлэлт ердөө 15 сар үргэлжилсэн юм.  Жүжигчин бүсгүй нөхрөөсөө салж буйгаа мэдэгдээгүй ч сэтгэл санааны хохирол хэмээн  түүнээс 400 сая ам.доллар нэхэмжилж, шүүхэд гомдол гаргасан билээ. Уг мөнгийг жүжигчин эр өгөхгүй гэдгээ мэдэгдсэн юм.

 

Тэгвэл өчигдөр Лос Анжелес хотноо дээрх хэргийн шүүх хурал болсон талаар “TMZ” сайт мэдээллээ. Эмбер шүүхийн үеэр “Жонни Депп үргэлж хар тамхи болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг байсан. Тэр мөн нэг бус удаа надад гар хүрч байсан. Бие бялдар болон сэтгэл санааны хувьд намайг айлган сүрдүүлдэг байсан” хэмээн мэдүүлжээ.

 

Жонни энэ сарын 19-нд эхнэртээ гар хүрсэн байна. Эмбер Нью Йорк хотноо болсон найзынхаа төрсөн өдрийн дараа гэртээ ирэх үед Жонни нүүр рүү нь цохьсноос гадна биед нь хүнд гэмтэл учруулжээ. “Эмбер энэхүү үйл явдлын дараа салахаар шийдсэн” хэмээн өмгөөлөгч Саманта Спедер мэдэгджээ.   

 

Эмбер шүүхийн байранд ирэх үед түүний нүдний ойр орчим хөхөрсөн байсан юм. Одоогоор Жонни болон түүний өмгөөлөгч ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин