Солонгорсон нэр дэвшигчид
2016-05-30

Улс төрийн хүчнүүдийн өрсөлдөөн сонгуулийн цикль бүрээр улам ширүүсч, дотоод зөрчил, гадаад тэмцэл хурцаар илэрдэг боллоо. 2016 оны УИХ-ын сонгуулийн 76 тойрогт нам, эвсэл, бие даагчид нийлсэн 260 орчим эрхэм нэр дэвшин өрсөлдөхөөр тодорлоо.

 

Сонгуулийн хуулиар тавдугаар сарын 27-ны 24.00 цагаас өмнө улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулан батлах заалттай. АН ҮЗХ, МАН-ын бага хурал хуралдаж, хуулийн хугацаанд нэр дэвшигчдээ тодруулан батламжилж, олон нийтэд мэдээлсэн. Бусад нам, эвсэл ч хуулийн хугацаанд нэр дэвшигчдээ тодруулсан сурагтай.

 

Улс төрийн хүчин дэх фракц, бүлэглэлээс нэр дэвшүүлэх өрсөлдөөн намын удирдлага хэн байхаас үл хамаарч, гишүүн олонтой бүлэглэл нь сүр, хүчийг үзүүлсэн  бололтой. УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх асуудал дээр фракц,бүлэглэлийн зөрчил,өрсөлдөөн бүр ч хүчтэй явагдлаа. Сонгуульд нэр дэвшүүлэх асуудалд АН-ын тухайд “Алтангадас” фракцынхан ҮЗХ-ны гишүүдийн олонхийг эзэлж, хүч түрсэн бол МАН-ын хувьд хотын фракц буюу намын даргын эрх мэдэл давамгайлжээ.

 

Намын дүрмийн дагуу АН-ын нэр дэвшигчид анхан шатны үүрийн хурлаараа олонхийн санал авч, ҮЗХ-ны хурлаар хэлэлцүүлсэн бол МАН-ынхан Удирдах зөвлөлөөс санал болгосны дагуу бага хурлаараа хэлэлцэн баталлаа. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид дотроос сонин, содон төрхөөрөө  сонгогчдын нүдийг хужирлаж байгаа нь эрхмүүд ч бий.

 

УИХ-ын сонгуулийн 76 тойрогт нэр дэвшигчийг намын болон хувь хүний рейтинг, дэмжлэгийг харгалзан батламжилсан нь лавтай.

 

Монгол Улсын Их хурал бол хууль тогтоох төрийн дээд байгууллага. Энд Монгол улсын нийгэм, эдийн засаг, төсвийг хэлэлцэж, хөгжлийн бодлогыг баталж, цаашлаад тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хуулиар баталгаажуулж байдаг. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд сонгогчид ихэвчлэн хуульч, эдийн засагчдыг төрд төлөөллөөрөө сонгож ирсэн. Гэхдээ  нэр дэвших нь хүний эрх. Хэн ч нэр дэвшиж болно. Тиймээс ч Баянгол дүүргийн УИХ-ын сонгуулийн 69 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, МАН-аас нэр дэвшигч тус дүүргийн Засаг дарга асан Л.Амгалан нартай өрсөлдөж байгаа бие даан нэр дэвшигч, дуучин М.Нара-г буруутгах үндэслэлгүй. Тухайн тойргийн сонгогчдын хийх сонголт юм.

 

Харин улс төрийн нам, эвслээс нэр дэвшигч дотор олимпийн аварга, дархан аварга, дуучин, яруу найрагч, жүжигчид гэх мэт олны танил эрхмүүд цөөнгүй байна. Жишээлэхэд, АН-аас Баянхонгор аймгийн УИХ-ын сонгуулийн 8 дугаар тойрогт олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Сэлэнгэ аймгийн УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт дуучин Г.Эрдэнэтунгалаг, МАН-аас Төв аймгийн УИХ-ын 29 дүгээр тойрогт дархан аварга А.Сүхбат, Увс аймгийн УИХ-ын 33 дугаар тойрогт АН-аас дархан аварга Х.Баянмөнх аваргын охин, А.Сүхбат аваргын экс эхнэр Сүрэнжав, Дорноговь аймаг дахь УИХ-ын 12 дугаар тойрогт МЗЭ-ийн хорооны дарга, яруу найрагч Г.Мөнхцэцэг гэх мэтээр олны танил эрхмүүд нэр дэвшлээ.  Цаашлаад МАХН болон “Эв нэгдэл тусгаар тогтнол” эвслээс жүжигчин Х.Төмөрбаатар, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, яруу найрагч Ү.Хүрэлбаатар гээд олны танил эрхмүүдийн нэр хөвөрч байна.  Энэ нь тухайн тойргоос сонгогчдын олонхийн саналыг авч намдаа ялалт, парламентад нэг суудал авчрах рейтэнг өндөртэй бол ямар мэргэжилтэй, хэн байхаас үл хамаарч нэр дэвшүүлсэн намын бодлого үйлчиллээ. Улс төрийн хүчнүүд парламентад суудал авахын төлөө 7 буудлын Долгор эмээг ч нэр дэвшүүлэхэд бэлэн байгаа нь харагдана. Тиймээс 2020 оны УИХ-ын сонгуулиар “Зууны манлай” дуучин Б.Сарантуяа, гавьяат Т.Ариунаа нарыг нэр дэвшин өрсөлдөхөд гайхах зүйлгүй л боллоо, сонгогчид.

 

Дээрх хоёр хүчин УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхдээ жендэрийг харгалзан 25 хувийг эмэгтэйчүүдэд боломж олгосон. Гэхдээ эмэгтэйчүүд нэр дэвшихэд хүч, ухаан шаарддаг ч манай сонгогчдын уламжлалт зан нөлөөлдөг. Нөгөө талаас өрсөлдөгч хүчний “ногоон гэрэл”-ээр сонгогддог эрхмийн тойрогт, эсвээс эмэгтэйчүүдийг хооронд нь өрсөлдүүлэхээр нэг тойрогт оноосон зэрэг эрчүүдийн "хар хайрцаг"-ны бодлого явагдсан нь анзаарагдаж байна лээ. Тухайлбал, Хөвсгөл аймаг дахь УИХ-ын 38 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Ц.Оюунгэрэл, МАН-аас нэр дэвшигч Ц.Даваасүрэн нар өрсөлдөнө. Хөвсгөлийнхөн Ц.Даваасүрэнг улс төрийн хүчнээс ч, бие дааж ч нэр дэвшихэд дэмжин сонгож байсан. Баянзүрх дүүрэг дэх УИХ-ын 54 дүгээр тойрогт АН-аас УИХ-ын гишүүн Д.Арвин, МАН-аасхөтлөгч П.Анужин нар нэр дэвшин өрсөлдөхөөр байна. Тэгвэл Хан-Уул дүүрэг дэх УИХ-ын 56  дугаар тойрогт АН-аас УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаа МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн, туршлагатай парламент Ц.Нямдоржтой өрсөлдөх  аж. Хүч тэнцвэргүй тулаанд эмэгтэй нэр дэвшигчдэдээ амжилт хүсэх л үлдэж.

 

УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхмүүдээс хамгийн залуу нь одоогийн байдлаар МАН-аас нэр дэвшигч Д.Гантулга аж. Тэрбээр 30 настай НАМЗХ-г тэргүүлдэг байна. Мөн нэр дэвшинэ хэмээн таамаглах байтугай баттай яригдаж байсан эрхмүүдийн зарим нь нэрээ татаж өнжин, улс төрийн соёлыг харуулав. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Су.Батболд, Р.Амаржаргал нарыг нэрээ татаж татгалзана гэж олонхи тааварлаагүй байх. Харин эдүгээ 76 настай, парламентын хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл залууст боломж олгохоор нэрээ татсан.

 

УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрх авахаар МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн бямба гаригаас журмын нөхдийн хамт  Тусгаар тогтнолын талбайд өлсгөлөн зарлалаа. Н.Энхбаяр өршөөлд хамрагдсан ч “Ял тооцох хугацаа дуусгавар болоогүй байгаа” гэдгийг УИХ-ын дарга онцолсон байна лээ.

 

Ийнхүү 2016 оны УИХ-ын сонгуулийн явц ширүүхэн үргэлжилж байна.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ардын нам нь дээр биз дээ.
2016-05-30
Зочин:
Estoi mangaa namiin dargiin nu a nar l biz dee iim bolovson khuch gej yu baikhav
2016-05-30
Зочин:
Karmaanii hulgaichaas turiin hulgaich bolson uls eh ornii hugjliig gatsaagch ulsiin 580 saya dollar idsen jonhuu battulga, ganbidaan, erguu mahan tolgoi tuvshinbayar, baga nasni ohin huchindegch naranhuu, shivertei oims bayartsogt, erguu balai sogtuu shulga batbayar, gitler batzandan, umhii buriad munhtsetseg, porno zorigt, marshallig doromjlogch umhii yankiin gudas oyungerel, balai arvin, shaimii erguu erdenechimeg, urtuu onts dun tavidag yashka baigalmaa, tembuujin, darvaan magnai, zika virus nar garch irne gej yostoi sanasnii chin garz !!! Ard tumen teneg bish!!!
2016-05-30
ганболд:
нэртэйгээр нь гишүүд дотроо урлагийн их наадам, спортын их наадам зохиочмоор юмдаа. жинхэнэ л солонгороно гэж энэ дээ
2016-05-30
Unen ug:
Dandaa tosviin mongo iluu batluulj kompaniaraa hiilgej luivard amtashsan hulgai ch nar baina daa.
2016-05-30
ташуур:
Урлаг спортоо хөөдөг хүмүүс ард түмний улс орныг авч явна гэж бхгүй хулгай хийгээд дахиж гарахгүй новшууд гар хөлөө болгож хулгай хийлгэх гэж бгаа та нар дараа нь шийтгэлээ дааж ялтан болно гэдгийг бүү март 4 жилийн дараа яах гэж тэгэвээ гэж харамсав буруу замаар явбал буцахдаа шороо тээнэээ гэж болох бий
2016-05-30
Зочин:
ulsroriig torliin albanaas salgaval ediin zasag haraat bus
2016-05-30
Зочин:
shuud mergejil ul hargalzana gechiheech
2016-05-30
Zochin:
End neg zuiliig buruu bichjee. B.Surenjav gedeg emegtei bol Bayanmonh avargiin okhin, A.Sukhbat avargiin anhnii ehneriin egch ni yum shuu.
2016-05-30