Энхийг сахиулагчид амиа алджээ

Мали улсад үүрэг гүйцэтгэж байсан НҮБ-ын энхийг сахиулагчид халдлагын үеэр амиа алдсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Хэт даврагчид тус улсын нийслэл Бамако хотноо халдлага зохион байгуулсан байна. Халдлагаар таван энхийг сахиулагч болон тус улсын армийн долоон цэрэг амь үрэгдсэн хэмээн НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Бамако хотын шалган нэвтрүүлэх хэсэгт хэт даврагчид тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэлсэн аж. Эрх баригчид уг халдлагыг “Аль Кайди” бүлэглэл үйлдсэн хэмээн таамаглаж буй юм. Одоогоор тус бүлэглэл дээрх халдлагыг захиалсан болохоо мэдэгдээгүй байна.
НҮБ 2013 оны нэгдүгээр сард Мали улс руу энхийг сахиулагчдаа илгээсэн юм. Энэ хугацаанд алан хядагчид энхийг сахиулагчид руу байнга халдах болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ